Monday, July 15, 2013

Зуныг иймрэхүү өнгөрөөж байна даа :)

Нарлаг дулаахан сайхан өдөр болж байна даа.
Зээ би гэдэг хүн цүндийсэн, цондойсон, оцойсон, тонтойсон нэг ширхэг хүн энэ тэрүүгээр л эргэлдээд л байж байна даа.
Жаахан хамжааргатай таргалж болоогүй юм байхдаа гэхгүй юу :p
Амьдрал үргэлж сайхнаараа л байна дөө нээрээ.
Би нь нэг яриад байсан даа. Гоё мөрөөдлийн зуслан. Тэрнийхээ ажлыг эхлүүлсээн.
Яааая бас л чанга ажил байнаа. Одоо 1 давхраа ямарч байсан дуусч байна.
Байшин барина гэдэг ч их хэцүү ажил байнаа, их ч хөдөлмөр, цаг зав, бас маш их мөнгө ордог юм байна.
Хань бид 2 нэг жил цуглуулсан 10 сая төгрөгөө бараг л эхлүүлээд л дуусах нь гэж санаа зовов.
Уул нь төлөвлөгөө ёсоор бол 15 саяаас хэтрүүлэхгүй санаа байсан чинь байдаггүй ээ.
Хамаг түрүүнд хашаагаа авлаа. Хажуу айл газрын маргаан үүсгэлээ. Хүний газар луу оруулж байшингын сууриа ухчихаад кадастраа үзүүлхээр өө бид нар танай бичгийг хүчингүй болгож байгаад дахин кадастрийн зураг гаргуулна гэж томорч байвал яах уу. Тэгээд дараа нь бид нарыг сууриа хийх гээд байж байтал адилхан байшингаа барих гээд байж байгаа мөртлөө манай хашаанд орж ирээд л морь харах юм. Ёстой энэ хүмүүсийн хүн чанар гээч нь хаачаа вэ л гэмээр юмөө. Нөхөр бид 2 за 2м газар дээр юм яриад яахав. Ингээд л орхиё гэж ярьсан байсан. Тэгсэн чинь нэг өдөр өнөө хажуу хөрш болох ах гуай залгаж байна. Нөхөр маань тэр хүнд за ах хүү нэгэнт та ингэсэн болохоор бид юм яриад яахав дундаа 2м газар үлдээгээд сууриа хийлээ, тэгээд тэхий голоор нь хашаагаа татна гэж хэлж л дээ. Тэгсэн ах хүү залгаснаа чи муу ёстой эр хүний үнэргүй, хэлсэн дээ хүрсэнгүй гэдийм байна. Манай газар луу оруулаад зогсохгүй тэднийг хашаа татах 2м газар өгнө гэж ойлгосон гэнээ. Тэгээд нөхөр энэ удаад яаж тэсхэв, сайн хэлж өгөөд ер нь цагдаа шүүхээрээ явая л гэж байна.
Өө тэгээд ярьвал их юм байнаа. Манай хүний аав рүү чинь хүрз хүртэл барьж дайрсан байх юм. Хүмүүс хүн биш болчижээ. Ахмад настай хүн гэж бодно гэж лав байхгүй болж.
За ямартай ч иймэрхүү хар бараан асуудал тэгсгээд ер нь намжсаан намжсан ккк.
Аа тийн зуслангийн байшин барих гэж байгаа танил тал багатай бидэн 2 шиг залуу хүмүүс бол ер нь л мөнгө их байхгүй л бол хэцүү юмаа. Би өөрөө барилгын хүн тулдаа зураг хөрөг гээд асуудал үүсгэх нь гайгүй юм. Ямартай ч ном ёсоор нь л хийх гээд үзэж байна.
Тог, усны асуудал их байдаг юм байна. Уул өөдөө учир баргийн машин явахгүй материал татах дээр л гэхэд өчнөөн мөнгө гарч байнаа. Нэг айл 4 саяаар усны гэрээ хийж болно гэсэн ккк. Тог бол 2,5 сая хавьцаа нэг юм шийдэгдсэн дээ. Гүний худагтай болно доо заавал. 10 саяаас наашгүй бололтой юм билээ. Хэдэн жилээс арга ая бодноо. Тэгээд хэрэглэе гэсэн хүмүүст зүгээр л өгнөө. Гүний худаг хэрэглэх тусам улам их ус гарч, улам цэнгэг болдог гэж аав хэлсэн. Хүнд өгөх 4 саяаа хадгалнаа нэмнээ хураанаа ккк. Байнга яаж хүнээс царай алдах вэ дээ гэж л бодож байна.
За тэгээд манай тэнд уул өөдөө өгсүүр бас зам туйлын муу. Энэ бидний хувьд бас их асуудал болж байнаа. Жижиг гэр бүлийн тэрэгтэй бид байнга л яндангаа цохиулж явах бас л сайнгүй зүйл юм. Том машины ч хэрэг байна даа л гээд байгаа ккк.
Гэхдээ муу жижиг тэрэг минь 4 жил гаран тасралтгүй хүссэн газар минь хүргэж өгсөн сайхан хүлэг юм шүү.
Одоо тэгээд би ч ёстой хашаандаа юу юу хийх үү, гэрээ яаж тохижуулах уу гэдгээс авхуулаад маш их юм бодож байнаа. Цонхныхоо гадна талд өөрийн хүсдэгчлэн цэцгийн мандаг хийнээ, явган хүний зам хийнэ, хашааны урд хэсэгт сагсны талбай хийнээ. Одоохондоо ийм л төлөвлөгөөтэй байна даа. Хэдэн жил хийхийг мэдэхгүй ч заавал хүссэн орчноо бүрдүүлнээ. Хашаагаа тойруулаад сарнайн буттай болно гэжуугаа. Энэ жил туршаад аавын хашаанд суулгасан сарнай сайн ургаж байгаа. Монголд нутагшсан маш гоё сарнай байгаа. Тэгээд хүүхдийн тоглоомын талбай хийнээ л гэж бодож байгаа, эсвэл жижиг усан оргилуур ч юмуу. Нээх жижиг хашаандаа лаг их юм төлөвлөөд л байгаа юм :)
Энэ жилдээ битүүлээд авбал ирэх жилд заслаа хийгээд дуусчих байх гэж найдаад байнаа.
Ямартай ч зуны халуунд ялархах нь гайгүй жирэмсэн гэдгээ ч мартах шахуу л байгаа нь сайхан байнаа. Зорилготой, тэмүүлэлтэй байна гэдэг сайхан юмаа. Хань бид 2-т ч аар саар асуудал үүсэхгүй.
Урд нь аар саар жижиг сажиг зүйлтэй зууралдаж яасан ч их муудаж сайддаг байсан юм. Одоо муудсан ч цагийн дараа яриад сууж байх шиг ккк.
Байраа зараад 2 талын аав ээжийнхээр өнгөрөөсөн 1 жил хагаст их л олон ажил амжуулж, бас тусдаа гархыг их хүссэн хирнээ олон юмыг ойлгуулсан мэт санагдана.
Удахгүй байр маань ашиглалтанд орох нээ. Бас л нэг том асуудал эхлэнэ дээ. Зээлээ авна, хоосон байраа тохижуулна. Шинэ хүнээ хүлээж авна гээд ллллллллл.

4 comments:

Piglet said...

Ямар мундаг бүтээлч юм бэ, би хэзээ хамгийн сүүлд ингэж гэр бүлдээ, насан туршийн хөрөнгө оруулалт хийсэн юм бол доо гээд бодоод байсан олддоггүй ээ. Энэ чигээрээ урагшаа!

Ahaitan said...

Amjilt. Ehelsen l bol duusdag l yum bileee

би said...

Баярлалаа, яасан гоё урмын үгс вэ :)

Unknown said...

ард нь гарчихсан байхад ч сайхан шүү. амжилт