Усан бороо цутгасан уйтай юм шиг хирнээ миний дуртай өдрүүд.
Ийм л бороонд норон алхах сайхан шүү. Гэхдээ дулаахан бол...
Ойрд би гэдэг хүн цээж хорсохын зовлонд нэрвэгдээд туйлын хүндрэлтэй байна дөө. Нэг их үстэй хүүхэд гарна гэж туршлагатй ээжүүд айлдсан. Өөр дээрээ туршина даа. Миний том хүү чинь халзаадай гарсан байхгүй юу. Тэр үед цээж хорсохын зовлонг мэдэхгүй төрж байлаа.
Хань бид 2ын байшин ч дуусах болоогүй тал дундаа ороод гацчихсан л байж байна даа. Үнэхээр их ажиллагаатай юм. Нөхөр сүүлдээ цөхрөнгөө ч барж байх шиг. Шантарч байгаа байх аа. Би ч нэмэр болох зүйлгүй л ажил дээрээ суух юмаа.
Гэснээс гэгээтэй нэг сайхан мэдээ байгаа нь манай байр 20-ноос эхлээд айлаа оруулж эхлэнэ гэнэ. Энэнээс илүү сайхан мэдээ хаана байхав. Шинэ байрандаа орхоороо гэх хүлээлт 3 хүнд их байнаа.
Бороотой ийм өдрүүдэд гуниглаад л ном уншаад хэвтэж байвал сайхан байдаг сан. Аавынхаа тэрлэгийг нөмрөөд л орон дээрээ хэвтэж дуртай номондоо ороод хэвтэх үнэхээр сайхан. Их амьдрал гээчид хөл тавьчих юм бол гунигийг хүртэл үгүйлэх юм. Нэг л хэвийн өглөөнөөс орой, оройноос өглөө болох бүхий л явц нэг л янзаар хөврөхөөр сэтгэл хөдлөл багасчихдаг юмуу гэмээр. Баярын, гунигын аль нь ч бай сэтгэл хөдлөл чи хаана байнаа гэмээр л болчих юм. Хаа нэг кино үзэж цээжинд гуниг хурхад хүртэл тэр мэдрэмжийг явуулмааргүй санагдах болчиж.

1 comment:
Гоё блог байна. Бүх бичлэгийг нь уншчихлаа.
Post a Comment