Зээ би гэдэг бүтэл муутайхан нөхөр дархлаа сул байгаа бололтой.
Бүтэн сайнд нөхөртэйгөө алхаж яваад аймаар халуун байхаар нь хүйтэн ундаа аваад уучихсан чинь хоолой өвдчихсөөн. Хамар таг битүү, өнөөдрөөс нус сугараастай сууж байна дөө.
Уул нь би 4-р ангидаа нэг удаа, тэгээд 3 жилийн өмнө нэг удаа айхтар халууран барин хоолой өвдөж байснаас илүүтэй өвдөж байгаагүй юм. 3 жилийн өмнө яргуйчин болоод яргуй идээд үнэхээр хоолой огт өвдөөгүй шүү. Энэ жил бараг 3 дахь удаагаа өвдөж байна гэхээр их л тааруухан байгаа хэрэг дээ.
Аяга цагаан гааны цай уугаад сууж байна. Хүн өвдөхгүй болохоор ерөөсөө юу хэрэглэдэг яадаг ийдэг гээд мартчихдаг юм шиг байнаа. Өөртөө арчаа муутай гэх юмуу даа.
Хүний хүүхэд өвдхөд ийм тийм юм гээд л лаг мэднээ цаад чинь. Тэгээд өөрийн хүүхэд өвдсөн чинь юу өгөх ёстой билээ гээд таг гацах жишээний болчихсон байх юмаа. Хүүхэд өвдөж зовоохгүй болохоор ханиаданд юу өгхийг нь ч мартчихсан явж байлаа.
Миний бор хүү 1 настайгаасаа цэцэрлэгт явж эхэлсэн сүрхий залуу байгаа юм. Тэр цагаас эхлээд хүү минь миний мэдлээс гарчихсан юм шиг санагдаж эхлэж билээ. Ийм мэдрэмж яагаад төрсөн гэхээр ой хүртэл нь бүхий л зүйлийг өөрөө хийж, ямар хоол идэж байгаа, өдөрт хэд баасан, унасан унаагүй, нойрондоо хир байгаа гэх мэт асуудлуудыг би мэдэхээ байж эхэлсэн. Хагас бүтэн болонгуут эмээ дээрээ оччихно. За ингээд бүүр л хүүхдийнхээ талаарх мэдээлэл байхгүй болж эхэлсэн. Анх их муухай санагдаж байсан ч тэгээд тэр байдалдаа дассан. Гэхдээ мэдээж багш болон ээжээс юу идэж ууж байгаа, хоолондоо хир байгаа, бааж байгаа эсхийг байнга асуух ч яг өөрөө гардаж харахгүй болохоор эхэндээ жаахан эвгүй л байдаг байлаа.
Ингээд өнөөдөр миний хүү биеээ даагаад 3 дахь жилээ буюу 4 нас хүрсэн сайхан залуу эмээтэйгээ зуны амралтыг өнгөрөөж байна даа.
Цэцэрлэгт байхад нь бол өглөөний цайг нь уулгаж явуулна, орой тархаас хойших хүмүүжил миний гарт байдаг юм. Энэ зун ёстой хүүтэйгээ хамт амарсангүй дээ.
Удахгүй аав, агаа, дүү, ээж 4 тусдаа гарлаа. Ёстой л хүүгийн минь хэлдгээр циррррррриииин гэдэг нь болж байгаам даа.
Энэ айл дамжиж бараг 2 оныг үдэж байгаа бас их нөлөөллөө дөө. Хэдий аавуудынхаараа жаргалтай санаа амар сайхан байгаа хэдий ч гэлээ хүн ер нь өөрийн гэрээ л үгүйлээд байдаг юм байна. Анхнаасаа тусдаа гарчихсан болохоор яагаад ч юм төрсөн гэртээ хүртэл хүний хүн шиг байгаад байгаа өөртөө жаахан гайхаад л байгаа. Эмэгтэй хүүхэд хүний хүн гэж үнэн юм даа ч гэх шиг :p
Нээрээ дараагын удаа эхнэр нөхрийн зан аашны талаар бичнээ. Одоо бичих гэсэн залхуу хүрээд байна өө. Өчигдөр нөхөртэйгөө ярилцаад баахан инээлдлээ. Инээдтэй хүмүүс шүү манай залуус. 1:2 харьцаатай байсан гэр бүл минь 1:3 болох нээ. Ядаж 2:3 болчих юм сан гэж их л мөрөөддөг юм би :)

1 comment:
dahiad huutei bolj bgaamuu bayar hurgeyee : )
Post a Comment