Зээ цондоок хүүхэн явжил байна дөө.
Энэ удаа их л олон янзын үзээгүй зүйлээ үзэж байна даа.
Анхны хүү дээрээ ингэж байсан удаа байхгүй юм. Ёстой л жирэмсэн юм байхдаа гэж байтал төрчихсөн.
Гэтэл энэ удаа жирэмсэн болсон цагаасаа л цээж хорсож эхэллээ.
Пэээ, нээрээ цээж нь хорсмор гэж хараамаар ч юм шиг тамтай эд байнаа энэ. Одоо ч хэдхэн хоног үлдлээ.
Хань ижил өчигдөр тааруухан хоол идээд анх удаагаа цээж нь хорслоо. Тэгээд миний эмнээс ууж гайгүй болсныхоо дараа би одоо л чиний зовлонг ойлгож байна гэнээ нээх хөөрхөн. Урд нь намайг муухай царайлаад хэвтэж байхад нэг их тоодоггүй байсан юм. Тэгээд 9 сар жингийн илүүдэлтэй, цээж нь хорсож, хордлого өгч, хавантаж явбал энэ хүн яах бол гэж бодож инээд ч хүрэх шиг. Муу ханийгаа жаахан тордмоор л байх юм. Гэхдээ өөрөөсөө илүү гарч чадахгүй л байна даа.
Муу бор хүүгээ албанд нь хүргэж өгчихөөд л ажил дээрээ сууж байнаа би гэдэг хүн.
Жирэмсэний явцад ээж болох хүн заавал мэдэж байх ёстой хэдхэн юм биччихдэг юм уу больдог юм билүү. Төрсний дараа энэ байдлыг бараг мартчихдаг болохоор бичсэн нь ч зөв юм болов уу. Биччихэе дөөөөөөөөөөөөөөөөөөөөөө :)
Үүний тулд өөрийн түүхээ биччихэе, дараа нь хүнд хэрэг болж магадгүй хэдэн юм бичнээ.
За ээж аав болохоор төлөвлөсөн эрхэм та аа бас та хамаг түрүүнд эрүүл байх ёстой. Миний хувьд яг жилийн өмнө өсөлтгүй жирэмслэлт гээч айхтар зүйлтэй нүүр тулсан тул эрүүл мэнддээ чухам анхаарч байгаад жирэмсэн болсон гэж байгаа. Гэхдээ эмчилгээ хийлгэчихээд жирэмсэн болох гэсэн ердөөсөө ч болохгүй байлаа. Хамгаалалт хэрэглэхгүй бүтэн 3 сар боллоо байдаггүй шүү. Сураг ч байхгүй. Боломжгүй үед хүртэл жирэмсэн болчихсон мэт сэтгэгдэл төрж, гэдсэнд хүүхэд хөдлөх шиг санагдаж, аптекаас тест гээчийг хайрцаг хайцгаар нь авч байлаа. Харин цагаан сараар л гэнэтийн бэлэг болоод хүрээд ирсэн дээ миний үр. Ээлжит тестээрээ шалгатал 1 зураас, урамгүйхэн хогийн саванд хийх гэснээ болиод хармааллаа. Хааныхаа аавынд байсан болохоор хамаагүй хаяж чадаагүй хэрэг лдээ. Хаан маань ажлаар хөдөө явж таарсан байлаа. Тэгээд 2 хоногын дараа хармаанаасаа санамсаргүй өнөөхөө олоод хаяхаар гаргатал 2 зураас. Нүдэндээ итгээгүй гэж :)) Бүр орилж хашгираад л гүйгээд баймаар байлаа. За тэгээд л бэлтгэлээ базаасан хүн хяналтандаа орхоор зэхлээ.
Гэтэл доошоо юм гараад эхэллээ. Дахиад л гэх аймшигт бодол толгойд орж ирж байгаам чинь.
Тэгээд яахуу даа баахан эмнэлгээр явлаа. Нет гэдэг зүйлийг харамгүй ухлаа онгичлоо. Бор юм ер нь гарах тохиолдол их элбэг байдаг юм байна. Гэхдээ эмчилгээ хийлгэлээ. Дюфастон гэдэг эмийг уулаа, актовегин гэх вита уулаа, Е вита уулаа. Ингээд дахиж бор зүйл гарсангүй.
За тэгээд дүүргийнхээ хЯналтанд орсоон. Хүмүүс дүүргийн хяналтыг муу гэдэг. Ер нь л сайнаар хэлэх удаа бараг байхгүй.
Би бол дүүргийнхээсээ өөр хяналтанд ордоггүй юм. Энэ удаа гэхдээ том дээр байсан шиг биш маш олон эхо оношлогооны газартай болсон. Бас дунд нь нэг удаа жирэмслэлт зогсоосон учираас жаахан айдастайгаар хүүхдээ хөдлөх хүртэл явсан даа.
Тэгээд эхнийхээс арай өөр, жин нилээн ихтэйгээс үү хүмүүсээс нилээн орой хүүхдийнхээ хөдөлгөөн мэдэрсэн. Тэр нь бараг 21н 7 хоногтойгоос баттай хөдөлж эхэлсэн. Тэрнээс өмнө болохоор жирс жирс гэх төдий хөдөлж байсан ч яг хөдөлж байна гэхэд хэцүү байлаа.
За тэгээд нэгэнт хөдөлсөн болохоор тоохгүй л яваад бйалаа.
Ингэсээр давтан үзлэгийн хугацаа болоход уураг алдаж байна, сахар 8тай гарлаа яаралтай 3р эмнэлэгт шинжилгээ өг гэв ээ.
Би нөхрийн лабораторид ажилдаг эгчээс асуулаа, өглөө цайгаа уусан байсан уу гэж байна. тийм л гэлээ. Тэгвэл 8тай гарах хэвийн дээ, гэхдээ яахав чи ирээд дахиад шинжилгээ өгчихгүй юу гэж байна. Тэгэнгүүт нь эмнэлгээр явах сонирхолгүй дээ шууд хаяав тэр асуудлыг.
За ингээд жирэмсэний 36 дах 7 хоног хүрэв ээ. Тэр хүртэл сард нэг удаа эход харуулаад яваад байв. Хамгийн сүүлд 32тойд харуулхад төртлөө бараг дахиж харуулах хэрэггүй дээ гэсэн болохоор тоохгүй орхисон байлаа. Тэгсэн хүмүүс төрөх дөхөөд харин ч ойр ойрхон хянуулах хэрэгтэй байдаг гэхээр нь нэг үзүүлчихэе гэж бодоод үзүүлтэл эмч маань ургийн ус бага шууд төр гэж лүндэн буулгаж намайг шоконд оруулчихдаг юм байна. Сандарч гараад шууд нялхаст ажилдаг эгч дээрээ очилоо үзүүллээ. Анх үзүүлхэд 5,2той байсан юм. Эгч харин 8,3тай байна. Хянуулаад явж байх уу? хугацаа бас арай ч болоогүй байна гээд. Бас ургийн бичлэг хийлгэсэн лдээ. Усны хэмжээнээс бусад бүхий л зүйл хэвийн сайн байлаа.
Тэгээд тэр өдрөөс хойш одоо 12 хонож байна. 3 хоноод нэг хянуулаад яваад бйалаа.
Гэтэл би гэдэг хүн Баянгол эх нялхаст харъяалалтай гээд явж байтал өнгөрдөг 5дхад БГД 1-р төрхөд харъяа болчихов. Тэгээд бас үзүүлий гэж бодоод үзүүлтэл ус бага хэвээр байна, 6,7той байна гэвээ. тэгээд буцаад эгч дээрээ очитол 10,2той байна гэх юм. МУ-ын томхон 2 төрх ийм зөрүүтэй хэмжээ хэлэх юм. Эгчдээ итгэхгүй байх хэцүү, итгэх хэцүү учираа олохгүй л сууна даа. Хүүхдийн хөдөлгөөнөө хянаад л сууна. Заримдаа хөдлөхгүй болохоор сандраад л.
Ийм том болчихсон хүүхдээ гэдсэндээ бүтээчихсэн хүмүүс цөөнгүй байдаг юм байна.
Ирэх 7 хоногоос сэдээлгээд ч хамаагүй төрхөөс дөө л гэж бодож байна даа. Уул нь энэ бичлэгийг 7 хоногын өмнө эхлээд драфтлаад хаячиж. Тэгээд жаахан авцалдаа муу байгаа бйах. Хэзээ төрөх нь тодорхойгүй байгаа тул ингэсгээд постолчихоё гэж бодлоо :)

1 comment:
goe yumaa, Sain amarjaad hoorhon maamuutai boltson baih ni dee
Post a Comment