Monday, January 6, 2014

Хангай, Говийн өндөр шар хүүхэн ороод ирлээ :p

Шинэ оны шинэ бүхний мэндийг хүргэе. Блогтоо бичлэг оруулаагүй удсан ч гэлээ хүмсүүдийн сайхан блогуудаар хэссээрээн унмшсаараан байлаа.
За би гэдэг хүн өнгөрсөн онд хийж бүтээсэн зүйл ихтэй. Би ч биш л дээ манай гэр бүл гэвэл арай зохимжтой юмуу даа.
Шинэ хүнтэй боллоо. Гэр бүлд минь 1:3 гэсэн харьцаатай болсон боловч 1ийг хайрлах халамжлах нь урд урдынхаасаа илүү болсон нь маш таатай сайхан. Энэ талаар дараа өгүүлэмз хихи.
Миний муу хань зунжингаа өнөө мөрөөдлийн зуслангаа барьсаараан байгаан намар гэхэд дээврээ хадаж битүүлж амжсаан. Одоо 2014 ондоо заслаа хийчихвэл ээ дээ том зүйлийн ард гарч байгаа нь тэр юм. Байшин барина гэдэг хир баргийн хүний санаж сэддэг ажил биш бололтой. Магад надад тийм байсан байж магадгүй юм. Их ч зардал орох юм. Байдгаа л тавьж туулаа гэхдээ сэтгэл ханамж 100 хувиас ч илүү. 
Удаан хүлээлгэсэн шинэ байрандаа орсон. За шинэ байранд ирэх зочин гийчины асуудал их хүнд байсаан ккк.Энэ тал дээр бодсон бодлоо дараа бичнээ бас ккк

Ингээд би гэдэг хүн нялх багыгаа хараад гэртээ суудаг хүүхнүүдийн тоог нэгээр нэмээд сууж байна даа. 
Энэ мөчийг удаан хүлээсэн юм шүү дээ. Хүүхдээ харж амрахыг ккк. Сайхан байна өө. Анхлан төрөгчийг бодвол сэтгэл санааны хямралд бага өртөж байна. Магад манай ноён урд өмнөхөөсөө ч илүү мундаг байгаа болохоор тэр байх. 
Ноёныгоо магтаад л магтаад л бахархаад л баймаар байна өө. Сүүлийн үест өөртөө л тун сэтгэл гонсгор өөрийгөө голж сууна. Залхуу болсноо гайхаж арай хэтэрч байна шүү чи гэж хэлэх минь ихэсч байна ккк. 

Хүүхэд дороо юм. Удахгүй л 3 сарын вакциндаа орох нь. Гэснээс вакцинаас жаахан айжил байна.
Юу юугүй зун болж, юу юугүй намар болж ажилдаа орох болчиж байгаам шиг санагдаад олон зүйлс төлөвлөж байнаа. 

Өдөр хоног гэдэг харавсан сум шиг л өнгөрөх юм. Ойрд хэдэн номыг хичнээн ч удаан уншиж байгаан бүү мэд ээ.
Болороо зохиолчийн энэ их хөөрхөн ном. Хөвгүүдээ томорхоор уншиж өгнө, уншуулна :)
 Хаа ч явсан үүлэн бортойгоо гэж мэгээд ккк


 Хүүхэд томрохын хирээр асуудлууд ихээр ундарч яах юу хийхээ ч мэдэхгүй, ойлгохгүй үе их байх юм. Дажгүй юм байна лээ. Бүүр нөхрийгөө ч ойлгох шиг болсон шүү гэхгүй юу.

3 comments:

Piglet said...

Шинэ оны мэнд, шинэ хүнтэй болсонд баяр хүргэе! Бичээд байгаарай гээд шууд бичлэг нэхсэн хэхэ

Тэмээчин бүсгүй said...

За баяр хүргий найзаа. Үүнээс өөр сайхан мэдээ хаана байхав дээ тиймээ.

Харин ч одоо гэртээ байгаа дээрээ сайхан ажилууд амжуулаарай. Хүмүүс тэгдэг юм гэнэ лээ.

chuups said...

Huutei bolsond bayar hurgey :)
zondoo olon bichleg oruulah nee, huleegeel baijiihaas :)