Tuesday, July 22, 2014

Гэртээ ирсөөн

Өнөө бөдөөн хүүхэн чинь Солонгосоос ирээд 19 хонож байнаа гэж.
Хагалгаа амжилттай. Хөгжил дэвшилтэй улсад миний муу шөрмөсний хагалгаа бол олгойны хагалгаа лугаа л байдаг юм байна.
За тэгээд Ямартай ч 2ын зэрэг юм хийлгэсэн болохоор яаж бас зүгээр байхав янгинаастай нэг тийм байнаа байна.
Угаасаа бүтэн жилийн дараа оооок сайхан болно гэсэн болохоор энэ олон жил хүлээж чадсан хүн ганц жил хөдөлгөөнөө хориход юухан байхав дээ гэж бодоод л сууна даа.

Гэртээ ирсэн амин хайртай нялх үр минь ээжийгээ танихгүй болсон байлаа. Үнэхээр аймшигтай муухай мэдрэмжийг мэдэрч овоо олон хонолоо доо. Их л гомдсон бололтой юм. Ерөөсөө л түлхээд л уЙлаад л эмээ рүүгээ зүтгээд байх нь тэр.
Зуслангаас эмээ өвөө 2с нь 2 хүүгээ аваад гэртээ ирлээ дээ.
Том маань ч яахуу санасан гээд л дагаад байлаа. Бага бүүр байдаггүй шүү. Угжны хүүхэд болсон бөгөөд мөөм гээчийг ор тас мартааски. Тэгээд аав руугаа зүтгэж уйлаад байгаа хирнээ намайг чинь мангасдаж түлхээд л уйлах юм. Яа яа яа үнэхээр хэцүү хэд хоног байсан даа.
Өөрөө хаяж Явж мөөмнөөс нь гаргачихаад дараа нь гомдож суух ч бас хачин ккк
Гэхдээ л цаанаасаа л нэг голд юм зурайгаад нөхөртэйгөө ч юм ярих хүсэл төрөхгүй хэсэг бухимдсөөн цаад чинь.
Уул нь аав нь ч бас ээжтэй нь хамт орхиод явсын шдээ.
Тэгж тэгж одоол нэг юм ээжтэйгээ буцаад арай дээр болж байна. Аргагүйлдээ эмээ нь нүдэнд нь харагдахгүй ээжээс өөр хүнгүй байгаа болохоор нэг юм наалдаад иржийнаа бас. Гэхдээ хүнд юм өргөж болохгүй тул хүүхдээ бас өргөж чадахгүй ээ бас. За тэгээд эрүүл байвал түмэн жаргал шүү дэээ тиймааа ай хө гэж.

2 comments:

erhtsas said...

Хүүхэд тэгээд яаж ч удаан хол байлаа ч төрсөн эцэг эхийгээ ор тас бол мартаж холддоггүй л юм байна лээ, ах эгч олон жил гадаадад байж байгаад ирэхэд хүүхдүүд нь нэг л мэдэхэд аав ээжээсээ холдох оо байгаад хаа ч явсан л дагаастай бас их дотно болсон харагддаг.

Сэтгэл өөдрөг байвал өвчин хүртэл хурдан илааршина, тиймээс цоглог, эрч хүчтэй байлгана шүү сэтгэлийг ;)

би said...

Тэгнээ, бушуухан эдгээд гүйж харайхсан гэхээс байж яадаж байна даа :)