Thursday, July 24, 2014

Зүрхний мухраас чирсээр хальт гаргав :(

Хэдэн өдөр за бүүр хэдэн сар тэр байтугай хэдэн жил сэтгэл тавгүйтүүлж хямрааж байгаа асуудал байна.
Уул нь гайгүй тэгсгээд яваад байсан ч сүүлийн 3 жил яагаад ч нэг л гараас гарахгүй урагшилдаггүй тийм зүйл байна.
Энэ бол миний мэргэжил. Сонгосон зам минь.
Анхнаасаа л дургүй байсан. Одоо ч гэсэн таатай биш хэвээр. Миний үүрэг хариуцлага гэж хүлээж авсаар ирсэн болохоор ч тэр юмуу.
Хүүхэд гаргаад гэртээ суусныхаа дараа эргээд ажилдаа орохдоо л энийг маш тодоор мэдэрсэн. 2 дох хүүхдээ гаргаад гэртээ сууж байхдаа ч гэсэн.
Одоо бол юу ч хийсэн сэтгэл амар байж чаддаггүй цаанаа л яах вэ, яавал дээр вэ гэх бодол.
Үнэхээр хэцүү. Нөхөртөө ч хэлж чадахгүй юм.
Аав минь надад мэргэжилээ өвлүүлж авах санал тавихад шууд л татгалзаж билээ. Аав тэр үед дуугай л за гээд гарч билээ.
Хэдэн өдрийн дараа ээж минь надад миний охин аавынхаа мэргэжилийг сонговол яасын гэж асуухад нь шууд л за гэж билээ.
Тэр үедээ гүрийсэн бол би хэн байх байсан бол?
Уул нь муу муухай мэргэжил биш бахархам сайхан мэргэжил. Зүгээр л миний хийх ажил биш гэж алхам тутамдаа мэдрэх юм.
Аав минь хувьдаа жижиг компанитай. 4н охинтой хүн нэг охиндоо мэргэжилээ өвлүүлж компаниа үлдээх гэж л хөөрхий бодсон.
Тэрнийг нь мэдээд мэдрээд байгаа юм. Тэр компаны ачаар өдийд би гэдэг хүн хүний доор ажиллахгүй, мөнгө төгрөгөнд санаа зовохгүй нэг л их санаа амар хүн.
Гэхдээ би гэдэг урагшгүй хүнээс болж цаашдаа яах бол гэж бодхоос нойр ч хүрэхгүй юм.
Гэсэн хирнээ хийнэ гэж авсан ажил гараас гаралгүй бүтэн 2 сар боллоо. Сүүлийн 3 хоног хийх гэж суугаад нэг зураас ч татсангүй.
Аав минь 70 хүрч байгаа хүн. Ажиллах хурд хүч удааширч одоо чи компаниа ав гээд байдаг. Оюуны хөдөлмөр маш их шаардсан энэ ажилд би тэнцэхгүй байна. Эсвэл магад хүсэхгүй дургүй болохоор одоо бүр л холдоод байх шиг.
Анх удаа л эр хүн байсан бол өдийд аав минь санаа амар гэртээ амарч байх байсан байх даа гэж бодохоос дотор муухайрах шиг.
Бодоогүй бодол алга. Нөхрөө давхар мэргэжил эзэмшүүлэх талаар, хамгийн том зээ хүү хэзээ их сургуульд орох талаар, тэр нь бидний мэргэжилийг, энэ компаныг өвлөж авч явж чадах талаар, дүүдээ шилжүүлж өгөөд ор тас хаяах талаар үгүй ер бодоогүй бодол алга.
Маш олон хүний итгэл алдахаас үнэхээр их айх. Гэхдээ хэзээ нэг өдөр үнэнтэй нүүр тулна гэдгээ л хамгийн сайн мэдэж байна.
Байгуулагдаад 11 жил болчиж. Яавал юу хийвэл болох юм бол. Би сурах сонирхолгүй. Дахин тоо бодох хүсэл алга :(
Заримдаа хүн нэг л амьдрана гэж бодох ч яагаад ч юм энэ л миний үүрэг хувь тавьлан бла бла бла гэх бодолтойгоо эргээд л зууралдах.
Яг одоо нэг ажил авчихсан дуусдаггүй, гар ч хүрч чаддаггүй сууж байна. Аав минь харин охиндоо маш их итгэдэг, итгэсээр л суугаа байх даа :(

1 comment:

erhtsas said...

Чам шиг байдалд орсон ийм нэг хүнийг маш сайн таньдаг болохоор чамайг маш сайн ойлгож байна. Өөрийнхөө биш бусдын хүслээр дургүй ажил аа хийнэ гэдэг ёстой л ял шиг хэцүү санагдсан. Манай найз бас аав ээжийнхээ компанид ажилладаг, түүний хийхийг хүсдэг зүйлс нь тэр компанид огт байхгүй. Одоо миний түүнд хэлдэг зүйл, дарга гэдэг аргамжаанд баригдалгүй энэ суудалд тохирох хүнийг нь олж тавиад өөрийнхөө дуртай ажлыг, дуртай газар аа очиж хий. Дахиж л аав ээжтэйгээ нэг албан газарт битгий ажил л гэж хэлдэг юм. Гэхдээ найз шууд миний хэлсэнийг хэрэгжүүлээд эхлэх боломжгүй л дээ.

Чамайг ч бас хийж чадах эцсийн мөч хүртэл ээ хичээгээд үнэхээр чадахгүй бол чадах хүнд нь үлдээгээд өөрийнхөө дуртай зүйлсийн зүг инээмсэглээд алх гэж л хэлмээр байна ;)