Аливаа зүйлд хайнга хандах, хэнд ямар хамаа байх вэ дээ гэх үзэл хааяа төрдөг л юм.
Магадгүй энэ нь өөрийнхөөрөө байж чадахгүй бухимдалтай үед илүү их төрөөд байх шиг санагддаг юм.
Яг одоо бас л нэг тиймэрхүү л байна.
Гэхдээ цаг зуурын мэт энэ зүйлээс болж үнэт зүйлээ анзаарахгүй алдах үе байх шиг.
Аль болох тэгэхгүйг хичээх тусам өөрийгөө улам бүр алга болж байгаа мэт сэтгэгдэл хааяа төрөх юм.
Юу боддог байсан, юу хүсдэг байснаа ч хааяа мартах юм даа гэж.
Их л олон зүйл хүсэж мөрөөддөг байсан санагдана.
Одоо бол өөрийгөө олохгүй төөрөөд яваа юм шиг л санагдах болж. Ийм удаан байхаар юу хийхээ ч мэдэхгүй нэг урсгалд орж яваад байх шиг.
Хааяа алга болчихмоор үе их байх юм.
Тэгээд өөрийнхөө сургийг гаргачихаад эргээд ирвэл асуудал илүү хялбар ч болох юм шиг.
Энэ уран бүтээлч, зураач, жүжигчин, зохиолч нарт маш их атаархах юм даа.
Тэд л жинхэнэ чаддаг юмаараа хүссэн зүйлээ хийж энэ амьдралын утга учрыг мэдэрч амьдарч байгаа юм шиг санагдах юм.

Ганцаараа баймаар ч юм шиг.
Адын энэ хүсэл их муухай мэт боловч яг гав ганцаараа танихгүй хүмүүс дунд ядаж 7-хон хоног байх юм сан гэх хүсэл.
No comments:
Post a Comment