Маш сонин өдөр хоногууд ар араасаа хөвөрч, эцэс адаггүй, эрээ цээрээгүй бодлууд ар араасаа хөвөрсөөр л.
Хачин өдрүүд үргэлжилж байна даа.
Би-гээ хайсаар л.
Хаана алга болсон юм бол доо чи.
Энэ цаг мөчүүдэд би тэрэнтэй учрав.
Бас тэр эгчтэй.
Гэнэт л миний амьдралд гараад ирсэн хүмүүс.
Хүн яах гэж амьдардаг юм бол?
Аав ээжийнхээ ач тусыг хариулах гэж?
Үр удмаа үлдээх гэж?
Тэднийгээ сайн сайхан амьдруулах гэж?
Урд нь дээрх асуултуудад шууд л да да да гэж хариулдаг байсан би гэнэт л нэг өдөр амьдрал орвонгоороо эргэнэ гэдэг шиг хариулж чадахгүй болж, гэнэт л шаал өөр хариултууд гараад ирэх шиг.
Юу миний амьдралыг ингээд эргүүлсэнийг сайн мэдэхгүй юм.
Гэхдээ л бүгдийг арай өөр нүдээр харж эхлэх шиг.
*** *** ***
Эрэгтэй эмэгтэй хүмүүс үнэхээр л өөр гаригын хүмүүс юм.
Нөхөр бид 2-ын байр байдал, хандлага солигдчихож.
Өмнө нь миний хэлдэг байсан үгнүүдийг нөхөр хэлдэг болж.
Нөхрийн хэлдэг байсан үгс миний хэлдэг үгс болон хувирч.
Энэ өөрчлөлт надад таалагдахгүй байна үнэндээ.
Гэхдээ түр зуурынх л юм гэж найдаж сууна.
Үнэндээ аар саархан асуудлыг уулын чинээ болгож суух хүсэл даанч алга болж дээ.
Ам мурийх шалтгаанууд хэнд ч тийм чухал биш асуудлууд шиг санагдах юм.
Би түүнд бас өмнө нь тэгж ядаргаатай санагддаг байсан байх даа.
Би нэг л байгаа янзаараа байдаг хүн гэдгийг их өөрөөр ойлгодог юм шиг.
Нэг зангаараа гэдэг нь голтой хүн гэж байдаг даа тийм хүнийг хэлдэг л гэж боддог.
Тэрнээс алдаа гаргадаггүй хүн байдаггүйтэй адил буруугаа ойлгосон бол өмнөхөөсөө өөрчлөгдөх хэрэгтэй гэж үздэг.
Амны түргэнээс буруу ярьсан зүйлээ мэдээд засах нь зөв гэж үздэг.
Гэтэл тэр нь эргээд би худалч эсвэл олон ааштай, хэлсэн үгээрээ байдаггүй хүн шиг харагдана гэж бодсонгүй.
Би бол буруу байснаа мэдвэл больдог.
Манай хүн харин намайг анх байснаар минь л баалах асуудал байна.
Чи тэгдэг биздээ? тийм биздээ гээд л?
аль хэдийн анх үерхэж байхдаа ярьж байсан, эсвэл амьдрал зохиогоод удаагүй байхдаа ярьж байсан утгагүй тэнэглэлээр минь буланд шахах үе бас байх юм.
Тэгсэн хирнээ огт өөрчлөгддөггүй зөрүүд гэх мэтээр өө хайх юм.
Тэр минь уул нь тийм хүн биш лдээ.
Заримдаа тэрний гаргаж байгаа байдал өмнө миний байсан тэнэглэлтэй яг адил харагддаг.
Би эвдчихсэн юм болов уу?
Гэхдээ гол-той байх ёстой биздээ?
Миний өөрийн үзэл баримтлал бол тийм ч амар хувьсахгүй.
Гэхдээ зан харилцааны тал дээр би өөрчлөгддөг.
Тэрийгээ ч буруу гэж үздэггүй.
За нөхөр ойрд маш их бухимдуу байгаа.
Би ч бас.
Дуу муутайхан өдөр хоногууд өнгөрч л байна.
Гэхдээ цаг зуурынх л гэж найдна.
Намайг шал хэрэггүй нийгмийн идэвхитэн гэсэн.
Миний хийж байгаа зүйлийг үнэлэхгүй бол ядаж чимээгүй байж болно доо.
Чамд ямар хэрэгтэй юм гэх?
Надад хэрэггүй мэдээж, надад ашиг тус байхгүй.
Гэхдээ тэнд нэг ч гэсэн хүн миний хийсэн зүйлийн ачаар инээгээд гарч ирж байгаа болохоор би маш их баяртай байдаг.
Өөрөө амьдрал ахуйгаа дээшлүүлэх гээд л ядарч байхад би нэмэр болохгүй байхад бухимдаад байх шиг.
Үнэндээ байр байна уу байна, машин байна уу байна.
Идэж уухаар тасраад байна уу? үгүй.
Өөр тэгж өдөржин шөнөжин бухимдаж стрээсдэн барин амьдралаа сайжруулах гээд яваа сэтгэлийг нь би даанч ойлгохгүй юм.
*** *** ***
Хүн юуны тулд амьд явдаг юм бэ???
Бусдын төлөө энэ амьдралаа зориулж чадах юм шиг мэдрэмж салахгүй үед хүн яах ёстой юм бол?
Үр хүүхдээ л сайн сайхан байлгах нь хангалтгүй байна.
Миний хийж байгаа үндсэн ажил хэзээ ч миний хүсэл мөрөөдөл байгаагүй.
Гэхдээ уяатай нохой шиг би энд насаараа байхаас өөр сонголт байхгүй.
Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг болохоор.
Гэхдээ бусад цагийг би унтаж биш хүссэн юмаа хийж өнгөрөөмөөр байна.

2 comments:
Ийм үе тохиолддог юм, яг тэр үедээ барьц алдчих гээд тэгээд ихэвчлэн өөрийгөө бодсон биш өрөөлийг бодсон шийдвэрээр дуусчих гээд байдаг нь хэцүү. Хулчгар зангийн илрэл л байх л даа, европууд шиг өөрийгөө олчихоод ирье гээд хамаг юмаа хаяад гараад явчихаж чадахгүй болохоор л ингэж хичнээн хямарсан ч эргээд л байрандаа. Гэхдээ тэвчээр гэдэг зүйлийг л олж аваад үлддэг дээ ихэвчлэн.
харин тххх, гэхдээ ганц ч удаа болов тэгнээ л гэж бодож байна
Post a Comment