Sunday, May 24, 2015

I'm in Neverland

Хорвоо ертөнц хичнээн ч олон өнгөтэй юм.
Бусад хүмүүс заримдаа над шиг үлгэрийн ертөнцөд амьдардаг болов уу.
Би заримдаа хэн ч танихгүй газар оччихсон юм шиг болох юм.
Тэнд би үргэлж л инээмсэглэнэ.
Үргэлж л хавар эртийн бороо дөнгөж нахиалж байгаа модны үнэртэй хоршиж үнэртэх шиг гэгэлзэнэ.
Нэг тийм зүүд зэрэглээ шиг бариад авч чадахгүй, хүрч очиж бүр чадахгүй тийм ертөнц.
Хүүхэд байхаа больсон тэр цаг үеээс эхлээд энэ ертөнцтөд хаа нэг зочилно.
Тэрийгээ үнэхээр их нандигнах юм даа би.
Өнөөдөр яг л нэг тийм хаврын өдөр байна.
Урд шөнө юу ч үзэгдэхгүй болтол шуурч байсан шинжгүй, өглөө бүх л хот даяар цахилгаан тасарсан шинжгүй.
Ажлын өрөөнд ганцаараа инээж суугаа би өөртөө галзуу юм шиг л санагдах.
Гэсэн хэдий өөрт их тааламжтай байх юм.
Тэр ертөнцөд надтай үзэл бодол бүхий л зүйлээрээ адилхан нэг хүн байдаг юм.
Тэр хүн юмыг маш гоё ярьдаг.
Яриулаад л сонсоод л суугаад баймаар.
Бодитой ертөнцөд бол тийм зүйл байхгүй.
Зөвхөн тэр ертөнцөд л байдаг.
Тэнд бүхий л зүйл итгэх л юм бол биелэлээ олдог.
Үнэхээр гайхалтай.
Энэ ертөнцийг зүүдэлж нэг үзэх, сэрүүн хирнээ сэрэмгүй зүүдэнд умбах мэт салмааргүй нэг тийм ертөнц.

2 comments:

Anonymous said...

Хар тамхи хэрэглэдэг юм уу? Тийм бол маш муу шүү.

би said...

Паа, олигтой өөдрөг юм санаанд тань орсонгүй юу?