Tuesday, July 7, 2015

ийм нэг...

Хүн байхын утга учир юу юм бол гэж үргэлж бодсоор л өөрөөсөө асуусаар л алхам тутамдаа.
Улиг болсон үр удмаа үлдээх, сайн сайхан явхыг нь харах, эргэж хархад харамсахааргүй гэх хариултууд мэдээж гол чиг шугам байсан, байсаар ч байх биз.
Харин зөвхөн миний хувьд миний амьдралын утга учир юу вэ гэдгийг бодсоор л.
Энэ амьдрал минь хүлээсэнд байгаа гэдгийг мэдрээд хүлээн зөвшөөрчихсөн явж байдаг ч энэ нэг л биш буруу байгааг мэдрэх мэдрэмж их муухай.
Үхэх хүртлээ баримтлах гол чиг баримжаа нь тодорхой болчихсон хүний хувьд хэлхэд өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа хүлээснээс гарч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон биз.
За тэгээд хариулт олдоогүй сэдвээр бичээд юу гэх вэ гэж.

Харин байнга л өөрийгөө өөрчлөх талаар бодох болов.
Өмнө нь би ингэж боддог байлаа л даа.
Тэр нь юу вэ гэхээр нэг тийм тэнэг бодол ккк.
Би угаасаа л ийм хүн гэх.
Харин би угаасаа л ийм баймааргүй байна.
Өөртөө таалагддаг тэр зан чанаруудыг сурмаар байна.
Надад байдаггүй тэр сайхан зан чанаруудыг өөртөө бий болгомоор байна.
Яагаад гэвэл надад миний өөртөө таалагддаггүй олон ааш зан байдаг юм.

Хүнээр биш өөрөө тэрийгээ засмаар өөрчилмөөр байна.
Жишээ нь би гэр орондоо уур уцаар гэдэг юмыг ор тас алга болгомоор байна.
Нийгэм ийм байхад миний гэрт уур уцаар, хэрүүл тэмцэл, уйлаан майлаан баймааргүй байна шдээ.
Хүүхдүүддээ үглэж яншиж биш, загинаж зандарч биш, юмыг ойлгуулж, хэлж, ярьж, найз нь баймаар байна.
Миний төрөлхийн байгаа зан болохоор шал өөр лдөө.
Эрс тэс ааштай, шууд шулуухан хэлчихдэг.
Энэ нь хүнийг их гомдоодог.
Байгаа нь л энэ юм чинь гэж боддог байлаа.
Гэхдээ нас яваад гэхиймуу ккк юмыг зөөлөн аргаар л үзэж тарж үсэрч наалдмаар санагдах болж.
Миний хадам ээж их гоё хүн байдаг л даа.
Ямар ч юмнаас эерэг талыг нь олж харж чаддаг.
Юмыг өөрийнхөө л харсан өнцгөөс биш яагаад тэгсэн юм бол гэж бодож байгаад эерүү харж чаддаг.
Хадам аав ч ялгаагүй, нэг их олон юм ярихгүй ч гэлээ ганц нэг дугархаараа бас л сайхан хэлнэ шүү дээ.

Энэ дээр бичсэнийг тал дутуу бичээд юу гэх гэж байснаа ч таг мартаад драфтлаад орхижээ хөөрхий. Хэрэг гаргаж бичиж байснаа бодоод оруулхаас кхн кхн :p
Гэснээс өнөөдөр энд ёстой асгарч байна даа.
Ган гачиг болох гээд үнэндээ хэцүүхэн л зун болж байна даа.
Өвөл зуд болчихгүй байгаасай л гэж залбирч сууя.


1 comment:

БМР said...

Би бас ингээд төрчихсөн юм чинь яая гэхэв гэдэг хүмүүсийн нэг нь байна. Их дуугай хүн болхоор хүмүүсийн дуу шуутай, хүнтэй амархан танилцаж нөхөрлөдөг занд нь атаархдаг шд хэхэ