Sunday, July 26, 2015

Өнөөдөр бүтэн сайн өдөр.
Хийх гэж байсан үйлдлээ өөр нэг тийшээ харахдаа мартдаг болоод 2 сар болж байна.
Энийгээ мэдээд аль болох яг хийх гэж байсан үйлдлээ л хийнэ дээ гэж бодох ч яг тэрийгээ хийчихээд энийгээ хийнэ дээ гэж бодсоноо бас мартах.
Яах ёстой юм бол доо.
Гэнэт л ийм болчих юм.
Элий балай болж байгаа юм биш байгаа ч гэж бодох шиг.
Оюун ухаанаа хөгжүүлж баймаар байх юм.

Хүү минь гүйлгээд 4 хонож байна.
Тураад сульдаад хаа таарсан газраа л нурж унаад байна.
Мэддэг юм л юмаа хэрэглэлээ.
Ёстой арчаагүй ээж юм даа би.

Амьдралын ямар ч зөв хэвшилгүй амьдраад байх шиг санагдах боллоо сүүлийн үед.
Өдий насанд уул нь арай өөр байж болмоор доо.
Өөртөө сэтгэл хангалуун бус мэдрэмж байнгын дагаастай.
За яах вэ, нэг л өдөр ялан дийлэх болно доо.

No comments: