Намайг нэг сайн загинаад өгөөч гэж хэн нэгэнд хэлмээр.
Тэр тусмаа танихгүй хэн нэгэнд.
Гэвч загинуулбал би улам л өөрийнхөөрөө байна гэдгээ мэдэж байна.
Тэгвэл загинуулахгүй гэвэл өөрөөр яаж өөрийгөө урдных шиг байлгах вэ?
Би яг л амьд зомби шиг амьдраад байх юм.
Хийж байгаа үйлдэл бүхэн минь надад таалагдахгүй юм.
Нэгэнт надад гарах гарц байхгүй болохоор одоо хийж байгаагаа үргэлжлүүлхээс өөр гарцгүй.
Гэвч энэ нэг л биш байна гэдгийг би мэдрээд байх юм.
Зарим хэн нэгэн шиг хэнээс ч хамааралгүй өөрийнхөө амьдралыг шийдэж чаддаг сан бол хичнээн сайхан :(
Зүгээр л нэг гэрийн ажил хийдэг, үр хүүхдүүдээ асраад өөрийн дуртай хэнээс ч хамааралгүй жоожхон бизнес эрхлээд л амьдардаг тийм хүн баймаар байх юм.
Энэ л миний хүсэл юм шиг санагдах.
Нэг бол би багш болохыг мөрөөддөг байсан тул хүүхдийн зуслан ажиллуулмаар байна.
Утгаар нь жинхэнэ хүүхдийн тасархай гоё зуслан байгуулмаар байна.
Яг л хүссэн санасан болгоноо хүүхдүүдэд зориулж чадах байх даа.
Бүр эсвэл би номын сан ажиллуулмаар байна.
Тэр тусмаа алслагдсан дүүргүүд гэр хороололд.
Чааваас хүссэн ажлаа хийж чаддаггүй хүний элийрэл ийм л байх юм даа :(

2 comments:
За хэлээд өгье. Хэрвээ цаг алдалгүй энэ байдлаа өөрчилж чадахгүй бол урдахаа хийсэн шиг хийгээд яв хүүхээ. 2-ын хооронд хийсэн нэр зүүж битгий зай эзэл. Хэн ч чамайг хүчээр барьж наад ажлыг чинь хийлгээгүй байх гэж бодож байна. Магадгүй хайртай хэн нэгнийг гомдоохгүйн тулд гаргасан шийдвэр чинь ч байж магад. Тэгвэл тэр гаргасан шийдвэртээ сонгосон сонголтондоо үнэнч бай. Одоо эргэлзэж тээнэгэлзэж эргэж буцдаг цаг биш.
Харин тиймээ, эргэлт буцалтгүй шийдэж чадахгүй байгаагаас хэн хүнийг, өөрийгөө ч эвгүй байдалд байлгаад байна.
Шийдэж чадахгүй байгаа шалтгаан нь өөрийгөө гомдоохыг хүсэхгүй байгаатай холбоотой байх.
Харин явах зам минь нэгэнт тодорхой :(
Аргаа олохгүй байна, эвээ олохгүй байна.
Гэхдээ шалтаг хэлж байгаагаа мэдэж л байна лдаа.
Хөөрхөн юм бэ, орж ирээд загинаад өгдөг.
Сайн загинаад өгөөрэй нааг
Post a Comment