Бүхнээс уйдах, залхах мэдрэмж агуу юмаа чхшг.
Үнэндээ энэ цаг хугацаанд юу хийгээд яах гэж амьд яваа учраа ч ойлгохгүй болох шиг.
Маш олон яагаад, юуны учир, би яах ёстой юм гэх бодлуудаас үүдэлтэй, юу нь болохгүй байгаа, асуудлын гол нь юунд байгааг ч ойлгохгүй болтолоо самуурах нь 13 номерын автобусанд сууж эцэст нь хүрч нэгэн эмнэлэгт хэвтэх хэрэгтэй хэмээн шивнэх шиг.
Хорвоо ертөнцийн бүх болохгүйнууд нэг дор цугларсан байх шиг мэдрэмж аймаар.
За түр зуурынх, удахгүй л буцаад зүгээр болно гэх итгэлээр хичнээн ч удаан явав даа.
За яг энийг дуусаад л гэх мөртлөө барьж авсан зүйлс аль нь ч дуусахгүй байх нь аймшигтай.
Тэр нь бүхий л зүйлд, ар гэр, ахуй амьдрал бүхий л зүйлд нөлөөлж байх шиг.
Эхэндээ утга учиртай байсан зүйлс сүүлдээ утгагүй болж эхэлж байна.
Утгагүй байгаагын шалтгаан нь би юу ч ойлгохгүй байгаад, ойлгохыг хүсэхгүй байгаад л байх шиг байна.
Надад сэтгэл зүйч хэрэгтэй байна.
Итгэл даах нэг ч хүн алга.
Харин танихгүй мөртлөө сэтгэл эмчилчих хүнтэй ярилцвал тэр надад гарц зааж өгөх ч юм билүү.
Үнэндээ ямар нэг юм бодхоос ч айж зугатаасаар эцэстээ бүгд овоорчих шиг л санагдаж байна. Нүүр тулахгүй зугатаасан зүйлс хичнээн ч их байж магадгүйг бодохоор мэдрэл юм шиг л санагдаж байна.
Маргааш, эсвэл яг одоо үхлээ гэхэд би утгатай амьдарч байна уу утгагүй амьдарч байна уу?
Үр минь үлдэж байгаа хорвоод өөрийн буруугаас үр хүүхдээ зовоох үйл хийгээгүй байгаа даа?
Буруу зөрүү хүмүүжүүлээгүй байгаа даа?

1 comment:
энд нэг миний төрлийн хүн явж байна шд ккк, хааяа ингээд санаагаар унаад шалаар нэг болчихдог шд би бас.. тэгээл сэтгэл зүйч дээр очдог ч юмуу гэж бодно тэгсхийж байгаад хэдэн өдрөөс гайгүй болчихдог юм
Post a Comment