Sunday, November 1, 2015

нэг иймэрхүү

3 жилийн турш зовоосон ажил гараас гарч эхлээд үнэхээр сайхан ч гэх юм уу юу гэхээ мэдэхгүй сонин мэдрэмжтэй өдөр байна.
Гарцаагүй хийхээс аргагүй болоод хийж байгаа зүйлс минь буруу байсан ч хамаагүй хийгээд л байвал сайжрах юм шиг мэдрэмж төрөв.
Нөхөртөө зорилгогүй амьдарч байна гэж загинуулсан.
Тэрний дараахан буюу өчигдөр томхон муудалцаад авав бид.
Уурандаа би гүүрэн дээр бууж харанхуй шөнөөр Өнөр дэнж хүртэл алхав.
Энийг тэр тэнэглэл гэж нэрлэсэн.
Тиймээ би ч бас том тэнэглэл гэж бодож байгаа.
Өнөр дэнж хүрээд дээгүүр унаанд суух доогуур унаанд суух сонголт хийх болов.
Байнгын л машинтай явдаг би маршрутыг нь мэдэхгүй болохоор дээгүүр гэдэгт суучихав.
Гэтэл буруу унаанд нь суучиж, ёстой л уйлмаар байлаа.
Уйлаагүй ээ, гэхдээ зовхи унжчихаад даагдахгүй байсан.
Хав харанхуй гудмаар явах, зам нь дуусч айлын хашаанд тулах, эргээд л харанхуй танихгүй гудмаар ноход хуцуулан явах, ганц 2-оороо явах эрчүүдээс эмээх, гартаа тор дүүрэн сүү тараг, том хүнд цүнх, утасны цэнэг дууссан баых гээд л.
Аймшгийн баярыг утгаар нь л хийх шиг болов.
Надад би өөртөө тэнэг санагдаж байсан тул гомдох сэтгэл төрсөнгүй.
Зүгээр л ямар нэг юм тээглээд, шүдээ зуугаад явав.
Хурдхан замдаа орж, хүүхдүүддээ хүрэх сэн.
Тэднийгээ тэврэхсэн, тэгвэл л нэг тайвширах юм шиг санагдан яаран алхсан.
Мэдээж би тэнд хүрсэн, нөхөр тэнд оччихсон байсан.
Хүүхдүүдээ тэвэрч үнсээд тэгээд бүх зүйл хоосон байх шиг мэдрэмж арай дээрдсэн.
Нөхөр энэ удаад би чамд бууж өгөхгүй, чамд чам шиг харьцаж мэдрүүлнэ гэж хэлсэн.
Үнэндээ юу ч бодохыг хүсэхгүй байнаа.
Иймэрхүү хэд хоног өнгөрч байна даа.
Өглөө ажил дээрээ ирж суугаад бас нэг дуусаж байгаа ажлаа дуусгаад шалгуулахаар өгөв.
Буруу хийсэн байх вий гэдгээс айхаа больсон байна.
Буруу бол заснаа гэсэн итгэл эргээд ирчихэж.
Толгой тархи завсаргүй элдэв юмсыг бодож унтах нойрондоо хүртэл бодлууд үргэлжилсээр унтаж байна уу, аль эсвэл сэрүүн зүүдлээд байгаа эсхээ ялгахгүй шахам өдрүүд үргэлжилсээр.
Урд шөнө унтаж байхдаа гуяан дээр хөндүүрлэх шиг болоход хатиг гарсан байгааг мэдэв. Зүүдэндээ үргэлжлүүлэн бодов. Витамин авч ууя даа, өвдөж болохгүй гэх мэт ккк.
Одоо бодох юмс арай багаснаа, санаа зоволт ч гэх юмуу. Алдаатай зураг бага байгаасай гэж л бодож байна.
Нөхөр бид 2 яахав хаа холдохов, тэгж байтал учраа олно биз.

1 comment:

БМР said...

их юм бодоод ядаргаанд оржээ гэж бодов