Monday, November 9, 2015

Сайхан байна

Би ямар нэгэн шашин шүтдэггүй, аль ч шашинд хүндэтгэлтэй ханддаг нэгэн.
Бөө, будда, исүс аль нь ч байсан авхыг нь авч гээхийг нь гээхэд болно гэж үздэг билээ.
Гэтэл би гарц байхгүй мухардаж, юу хийх яах учраа олохгүй байгаа яг энэ үед зүүдэндээ урд өмнө хэзээ ч харж байгаагүй, бас төсөөлж ч байгаагүй бурхан багшийн бодь модыг зүүдлэв ээ.
Зүүдэнд мод цэцэглэсэн байсан бөгөөд цэцэг нь тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй, цэцэгсийн дохиур бүрээс тоосонцор нь гялтганаж, яг л саа агаарт цацсан мэт үзэсгэлэнтэй байлаа.
Нөхөр бид 2-ын борооноос нөмөрлөж зогссон мод бол бодь мод байлаа.
Урд өмнө мэддэг ч үгүй байсан тэр модны цэцэгс асар том байсан бөгөөд, өглөө сэрээд нетээс үзтэл яахын аргагүй зүүдэнд үзсэн модны цэцэг мөнөөс мөн байлаа.
Хэнд ч хэлэмгүй сайхан мэдрэмж төрүүлсэн энэ зүүдээ блогтоо бичиж хадгалнаа.
Надад маш их эрч хүч, урам хайрласан зүүд юм.
Юу хийх ёстойгоо мэдэж байвч би хийхийг хүсэхгүй дээ юмуу, чадахгүй дээ юмуу гацалтанд орсон байснаа зориглон шийдсэн, хичээнээ.
Зүүдний тайлал мэдэхгүй ч гэлээ.
Бүгдийг сайнаар тайлж, тэрэндээ урам зориг орж хүсэхгүй, чадахгүй байгаагаа хийнэ гэж зориг шулуудав. Үнэндээ аав ээж минь, нөхөр минь ч нөлөөлж үл чадаж байтал ганцхан зүүд бодол өөрчлөнө гэж бодож байсангүй.
Би хичээнээ, хамгийн сайнаараа хичээх болно.
 Түүнээс цацарч байсан гэрлүүд яг л энэ мандала цэцэг шиг. Гэхдээ ийм хиймэл биш.














Харин цэцэгс нь яг ийм гэхдээ зүүдэнд бол 2 алгаа нийлүүлсэний дайтай том. Яг ингээд л доошоо унжаад байж байсан.

1 comment:

Piglet said...

Амжилт хүсье! Аливаа бэрхшээлээс зүүдэнд орж ирсэн мод, цэцэгс чинь хамгаалж өгөх байхаа. Бодит амьдрал дээр бол үл үзэгдлээ ч муу бүхнээс, бэрхшээл саад болгоноос гарах гарцыг чинь олоход тус болох байх, гоё зүүд вэ.