Saturday, February 20, 2016

Хавар

Гарцаа байхгүй хавар ирчихэж.
Юуг ч харсан, яаж ч уур хүрсэн догдлох мэдрэмжүүд дагаж хурдлана.
Өөр үедсэн бол хүндхэн мэдрэмжиндээ хүлэгдэж суудаг.
Гэтэл одоо юу ч болсон ингэчихмээр тэгчихмээр, бас өөр бусад зүйлсэд догдолж суух нь гарцаа байхгүй хаврынх байх даа.

Заримдаа сэтгэл хөдлөл дээд зэрэгтээ хүрч, зүрх цээжиндээ багтахгүй мэт болох юм.
Нас нэмэгдэх хирээр энэ үйлдлийг мэдрэх боломж багасдаг ч юмуу аль эсвэл тэр бүрийд сэтгэл хөдлөхөө болидог юм шиг. Настан болох хаа ч байсан юм.
Гэхдээ л 20-н хэдэн насны сэтгэл хөдлөл 30-н хэдэн насанд байхгүй болж, өөр зүйлд догдлох жишээний.
Бага байхад гээд л хүмүүс ярьдаг. Яг тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дараа давтагдана гэдэг ховор гэж боддог. Заримдаа хүмүүс ярьдаг шдээ, тэрэн шиг гоё амттай хоол идэж байсангүй гэх мэт. Энэ нь тэр үеийн л сэтгэл хөдлөлтэй холбоотой юм шиг санагддаг.
Тийм болохоор залуу байхдаа, намайг хүүхэд байх үед гэх мэт дурсамжаа үгүйлж, эргэж буцах биш, яг өнөөдрийн энэ цаг үедээ өөрийн дурсамжаа дараа гэж хойш тавилгүй алдалгүй хадгалж аваарай. Эргээд яг тэр мэдрэмжийг 40-н насанд 50-н насанд мэдрэхгүй. Зүгээр л дурсана.
Мэдрэмж их гоё. Заримдаа хэт мэдрэг болдог ч гэлээ үр хүүхэд гаргах, ар гэрийн ажил гээд эмэгтэй хүний хувьд 30-н хэдэн нас бол яг мэдрэг үе их бага санагддаг.
Одоо кино үзэх, сайхан дуу сонсох, хэн нэгэн сайхан үг хэлэх, бас хэн нэгэн хүний хиргүй тунгалаг нүдийг хархад маш их догдолдог болж. 20-н хэдэн настайдаа би хэн нэгний яг үнэнч, хиргүй тунгалаг нүдийг таньж мэдэж чаддаг байсан бол хэн нэгнийг тэгтэл гомдоохгүй байсан байх даа.



No comments: