Хайр гэж юу вэ?
Хайр=Хүндлэл
Хайр=Итгэл
Амьдрал=Хайр
Би ингэж л боддог.
Аав, ээж, Амраг хайрт, Эгч дүү, Анд нөхдийн хэний ч хайр ялгаа байхгүй эдгээр зүйл дээр л тогтдог гэж итгэдэг.
Хүндлэл байхгүй газар хайр байхгүй.
Итгэл байхгүй бол бас хайр байхгүй.
Амьдрал эдгээр зүйлсгүйгээр утга учиргүй, оршин тогтнох боломжгүй.
Харин эдгээр зүйлс аажим аажмаар алга болвол яах бол?
Бүр алга болно ч гэж байхгүй байх тэ?
Би нэг хүнд итгэл минь буураад л буураад л, за итгэл нь биш юм байнаа бас,
Хүндлэл минь багасаад л багасаад л байна.
Яанав дээ одоо.
Уул нь тэр хүний бүх алдаа дутагдлыг би зүгээр яахав дээ ийм л хүн юм байна гэж хүлээж авдаг байхгүй юу. Бүр төрсөн хүүгээс нь хүртэл өмөөрдөг байлаа.
Харин одоо жоохон гомдоод гэх юмуу жаахан дургүй хүрээд байх болж.
Миний хүүгийн талаар хэлсэн тэр үг миний бүхий л тогтоон барьж байсан сэтгэлийг үгүй хийчихэж.
Би хэн нэгнийг үзэн ядаж, сэтгэлдээ гомдоод явдаг хүн биш л дээ. Тийм болохоор өөрийнхөөрөө байж чаддаг, сэтгэл амар сайхан байдаг юм.
Гэтэл энэ хүнтэй харьцахгүй байж чадахгүй бас гомдож чадахгүй. Яамаар ч юм бэ дээ.
Уул нь хүн нь минийхээр л гайхалтай сайхан хүн. Гэхдээ л миний хүндлэл багасаад байна. Нэг их тэгж гомдсон болохоор сүүлд нь ярьж хэлж хийж байгаа үйлдлүүд нь өнөө гомдол дээр нэмэгдээд байх юм.
Тэр хүн ч бас миний талаарх төсөөлөл, ойлголт нь тааруухан болсон нь илт. Би гэхдээ тэр хүнд таалагдах албагүй гэж үздэг хүн л дээ.
Надаас элдэв зүйл шаардах хүсэх тусам улам муу хүн баймаар, угаасаа муу хүн юм шиг сэтгэгдэл төрүүлмээр санагдаад байх юм. Аминдаа гөжүүдлэж байгаа хэрэг байх даа.
Өнөөдөр сэтгэл санаа тогтворгүй байх чинээ. Маргаашнаас сургалтанд сууна. Мартнаа муу муухайг

3 comments:
ер нь бол би нэг гомдсон хүндээ өмнөх шигээ сайн сайнаар хандаж чаддаггүй юмөө. Тэр дороо л хамаг итгэл хүндлэл замхрана шүү дээ.. Тэгээд л шууд хөндийрөөд л холдчихдог юм.
Харьцахгүй байх боломжгүй бол заавал өмнөх шигээ байх гэж хичээгээд яахав дээ, зүгээр орхисон нь дээр байхөө
Хэт дотно байхгүй зайнаас л байя гэж бодож байгөө. Хүнд гомдож уурлаж л байлаа. Гэхдээ ийм болж үзээгүй болохоор муухай юмөө
тэр нь дээр дээ, өөр яахав дээ
Post a Comment