Аав минь энэ жил 70 настай. Аавтайгаа хамт ажиллаад 10 гаран жил болчихож.
Аавыгаа ердөө ч хөгшин гэж бодож байгаагүй сая л мэдэв.
Аав минь одоо ч компьютер дээр зураг зурж, тооцоо хийн, завсар зайгаар нь хөөрхөн мэдээ сэлхэн уншаад өглөөний 8-с орой 7 хүртэл ажилладаг.
Өдөр бүр хамт байдаг болохоор аавынхаа нас явж байгааг мэддэггүй байжээ.
Бид өдөржин радио сонсдог юм.
Радиогоор нэвтрүүлэгт орох хүмүүс өндөр настан тэр байнаа гээд л өндөр насаа их тодотдоно. Ихэнх нь л 70 дөхөж яваа, 60-аад насны хүмүүс байх.
Аав нэг их инээгээд л өндөр настан байх даа яахав дээ гэдэг юм.
Энэ жилээс илт ядрах болжээ муу аав минь.
Аргагүй дээ өөрийнх нь насны хүмүүс зөвлөхөө хийгээд л гэр ажлын хооронд ирж очин, амарсан байдаг болохоор.
Бид аав ээжээс 4-лээ охин. Охин хүүхдүүд бас аавдаа хань болох нь их муу юмаа. Хамгийн дээрээ бид ахтай байгаад ахыгаа алдсан юм. Ах минь байсан бол аавд минь их хань болох байсан байх даа гээд л бодох юм.
Эмэгтэй хүмүүс тэгээд ар гэрийнхээ ардаас цухуйхгүй юм. Нөхрүүд ойлгохоосоо ойлгохгүй нь их.
Өнөөдөр үүрээр ажлаар Сэлэнгэ яваад өгөв. Хүүхдүүд харах хүнгүй гээд хамт явж чадсангүй. Орой буцаад л наашлана даа. Замдаа бага ядраасай.
Аав ээж 2 амралтын өдөр ууланд авирч байгаад ээж хальтирч унаад нурууны зөөлөн эд нь гэмтчихэж.
Яаж нэг аав ээжийнхээ санааг зовоолгүй ажил төрлөө олигтойхон хийгээд аятайхан амьдрах вэ гэж бодсоор л сууна. Дөнгөж сургууль төгсөж ирээд их эрэмгий зоригтой байжээ. Юу л бол юуг хийчих гээд л, шинэчилж өөрчилчих гээд л. Гэтэл одоо нэг л зүрх үхмэл байдаг болчихож. 10 гаран жилийн дотор л нэг иймэрхүү болчихдог юм байна.
Аавынхаа хормойнд зүүгдсээр байгаад сүүлдээ өөрийн гэх зүйлгүй болчихсон юм шиг л санагдах болж.
Юу хийх вэ? Яах вэ? Өдий 13 жил болсон компаныг яавал аавыгаа гэртээ сууснаас хойш аштайхан аваад явах вэ? Яавал дампууруулчихалгүй, өргөжин тэлүүлэх вэ? Юу хийж яах ёстой вэ? Үнэхээр мэдэх юм алга даа. Яавал өдий хүргэсэн нэрийг нь сэвтээлгүй, ээ тэрний охин ч дээ гэж хэлүүлчихэлгүй явах вэ? Мэргэжилдээ дургүй гэж явсаар нэг мэдхэд өдий хүргэчихэж. Одоо бол надаас хаашаа ч зайлахгүй болсон. Харин хийсэн шиг хиймээр байна. Үүнд миний үхмэл зориггүй залхуу болсон зан гай болж байна даа.

No comments:
Post a Comment