Wednesday, May 18, 2016

Яагаад?

Яагаад эхнэртээ надтай үерхэж байсан гэж худлаа хэлсэн юм бэ тэнэг минь.
Яагаад худлаа хэлсэний чинь арыг би даах ёстой юм бол?
Яагаад танихгүй бүсгүйгээс элдвийн үг би сонсох ёстой юм бол?
Яагаад би чамайг танихгүй царайлах ёстой болсон юм бол?
Яагаад би хамаг сайхан дурсамжаа дурсахаас ч айх болов доо?

Яагаад хүүхнүүд нөхрөө өмч мэт боддог юм бол?
Яагаад цав цагаан цаастай суусан мэт төсөөлдөг юм бол?
Яагаад нэгэнт мэддэг түүхтэйгээ хардаж зовоодог юм бол?
Яагаад нөхрөө бусдад эвгүй байдалд оруулан муулдаг юм бол?
Яагаад өөрсдийгөө ингэж зовоодог юм бэ???

4 comments:

Piglet said...

Яагаад гэвэл өөр хийх юмгүй хэт их завтай байна. Яагаад гэвэл хүнийг уучилж өршөөж сураагүй байна. Яагаад гэвэл өөрөө өөртөө хайргүй, өөрийгөө амгалан тайван байлгах ая эвээ олж сураагүй байна. ЯАГААД ГЭВЭЛ ӨӨРИЙГӨӨ ОГТ ТАНИАГҮЙ БАЙНА.

byambaa said...

hehe. bichsen , setgegdel uldeesen 2 huurhun sanagdchlaa.

bainga unshdag shuu, saruul-uhaan ni.

би said...

Гэнэт багийн найзын минь эхнэр гэх хүн над руу элдвийн муухай юм бичээд шокноос гарахгүй л байлаа даа ккк.
Тэр найзтайгаа уулзаагүй холбоо бариагүй 7-8 жил лавтай болсон гээд л бодохоор гүй э мөн их хар шүү. 2 жилийн өмнө л хүнтэй суух гэж байгаа гэж ганц залгасан гэжугаа нөгөөх нь.

би said...

Та 2-ын хариу бичсэнийг ч мэдээгүй байдаг байна шүү. Сүүлийн үед блогдоо эргэж уусаад сайхан байнаа.