Thursday, May 26, 2016

Дурлал сайхан шд.

Эхнэртэй хүнд дурлаж болохгүй л гэх юм. Онолын хувьд бол мэдээж л хэрэг.
Харин сэтгэл гэдэг зүйл тархиар захирагдахгүй үе бас байх л гэж боддог юм.
Мэдээж ойлгомжтой бүтэмжтэй сайхан зүйл байхгүй л дээ.
Гэхдээ дурлах сайхан шдээ.
Би бол байнгын л дурлаж явдаг шдээ.
Манай хүн тэгдэг юм яана даа чи, одоо бас ямар дурлалтай учирав аа гээд л. Тэгээд л ярьж өгнө шд. Ийм юм нь аймаар хөөрхөн байгааз гээд л. Хүүхэнд хүртэл дурланаа цаад чинь заримдаа. Дурлалаараа бол яагаарч байгаа хэрэг юмуу даа золиг хаха. Хүүе энэ ямар гоё хөхтэйн бэ ёоооё, бэлхүүсийг нь хараа, өө зааз энэ нүдийг нь хар л даа, ямар ч хир алга гээд л. Манай хүн саваад уначихна. Өвчтэй хог шдээ гээд л.
Ёстой төрөл бүрийн хүнд дурлана шүү дээ.
Хараад шүлсээ залгих хэмжээний амттай харагддаг залуу байна, хачин хүүхэн шиг царайтай юм байна, царай нь гумбараа матар хирнээ аймаар гоё ярьдаг залуу бол шууд дурлаастай.
За тэгээд гоё дуулдаг байх юм бол царайг нь хараагүй байсан ч дурлана хаха.
За тэгээд л хэдэн өдөр өнөөхөө бодоод л инээмсэглээд л мангар аз жаргалтай шд хаха, нэг мэдхэд даанч мартагдчихсан байдаг болохоос.
Яадаг юм бэ дурласаар л хөгшрөх болно.
Дурлал сайхан шд.

2 comments:

БМР said...

би энд дуучин жүжигчинд дурлаад л баясаад явж байна

би said...

Үзсэн киноныхоо гоё залууд дурлаад сүйд болно шд цаад чинь бас