Би багаасаа нэг тийм зантай өөрөө гар бие оролцож чадахгүй зүйлээсээ зай барьчихдаг.
Сагс тоглодог байхдаа тэмцээн үздэг байсан хирнээ гэмтэл аваад тэгээд дахиж харахаа ч байсан. Дургүй болсон гэж үү, үгүй ээ. Одоо ч үхтэлээ дурладаг ганц спорт минь. Гэсэн хирнээ тв-р үзэх дургүй.
Бас цэргийн хүнтэй суухгүй гэсэн нэг онолтой зууралдсаар л өөр сонголт хийж байв.
Уул нь бол өөрөө цэргийн хүн болчих гээд чадаагүй болохоороо цэргийн хүнээс зугатаасан байх нь байна шдээ гэж худлаа хэлэхгүй юу хаха.
Гэхдээ л нэг тийм юм байгаад байгаа юм даа.
Хархан багаасаа эршүүддүү өссөн болохоор /ямар сайндаа мужик охиндоо гэж хэлүүлж байхав дээ хаха/ биеийн хүчний спорт, хүч хурд шаардсан бүхий л зүйлд дурладаг байлаа.
Боксчин аавын охин болохоороо бокст нэг хэсэг дурлаж спортын ордоны боксын дэвжээнд очиж гөлрөөстэй өнждөг байв. Гэхдээ бас л надад тохирох спорт биш гэж боддог байсан болохоор тэгж их тэмүүлээгүй. Гар бөмбөгт бас л яагаад ч юм дурлаагүй тэгсгээд орхисон. Ширээний теннис ч гэлээ бас миний дурлал биш байлаа. Нэг хэсэг загвар өмсөгч болно гээд юу спорт л байлаа. Тэгээд 8-р ангид ордог жил гарцаа байхгүй заланд ороод бараг тэр чигтээ тэндээ үлдчихсэн шд гэхгүй юу хаха. Контакттай спортод л дурлах ёстой байсан юм билээ лдээ.
Тэгээд хэзээ хойно тоглож эхэлсэн болохоор эв хав муутай дуу. Гэхдээ л дур эзнээ голохгүй гэгчээр л зав л гарвал заланд өнждөг болж билээ.
За тэгээд энэ сайхан спортын замнал 8-р ангиас хойш 9 жил үргэлжилээд хөөрхий минь гэмтэл гээч дайсантай учраад зогссон доо гэж. Би уул нь шаал өөр юм бичих гэж байсан хирнээ дуртай сэдэв лүүгээ орж ирээд хадуурчихсан л явах юм даа :p
Хөлсөө дуслуулаад л сууж байхад тэгээд орчлон ертөнцөөс тасардаг даа. Хөлстэй залаа мөн ч их санаж байна даа. Гэмтэлдээ хагалгаагаа хийлгэсэн одоо нэг өөртөө тааруулж настайчуудын эгнээнд ороод жаахан тоглоноо л гэчихсэн байгаа.

1 comment:
ямар мундаг юм бээ, би тэгж их хүсч дурладаг юмаа одоо болтол олоогүй байгөө
Post a Comment