Tuesday, July 26, 2016

Мэдрэмж

Заримдаа тийм гэхийн аргагүй гоё мэдрэмжинд автах юм.
Хүний өмнөөс баярлах, хөөрөх мэдрэмж сайхан юм.
Хүмүүс нас яваад ирхээр гээд л ярьдаг шиг, жил ирэх тусам мэдрэмж алга болох шиг санагдаад заримдаа маш их бухимдана.
Яагаад би тэгхэд тэгээгүй юм бол, ийм гоё дурсамж, ийм гоё мэдрэмжийг зүгээр л дүлий дүмбэ оргиод хаясан гэж үү гэх мэт бодол одоо орж ирнэ.
Яг одоо бол зүрх цээжинд багтахгүй сууж байна.
Үнэхээр гоё. Энийг дараа мартахгүйн тулд эндээ бичиж байна.
Өдий насандаа ингэж бодож байж ээ гээд л.
Ойрд өөрөө өөртэйгөө их тэмцэж байна.
Маш их бодол болж байгаа учраас нойр муутай.
Унтаж байхдаа ч бодоостой ккк.
Гэхдээ өчигдөрөөс гэгээ гарч байнаа бас ч гэж бодож байгаа юм болохоор.

No comments: