Tuesday, July 26, 2016

Ах

Агаагын шүд үнэхээр асуудал үүсгэж байнаа яана вэ би.
2 ой өнгөрөөд л хорхой идүүлчихсэн юм.
Одоо 7 нас хүрч байдаг.
Тэр цагаас хойш 5 жил тасралтгүй эмчийн хяналтанд байсан ч жинхэнэ шүд нь гажиг ургаж байна.
Тагнай руугаа ургаад гараад ирэв багтахгүй.
Уул нь дүүтэйгээ нийлээд бид шүдэндээ нилээн анхаардаг болсон юм.
Гэхдээ л маш их санаа зовоож байна.
Өчигдөр хөөрхий минь сүүн шүдний ёзоороо авхуулсан.
Өвдсөн ч уйлаагүй гүрийсээн миний агаа.
Баахан л лекц уншив.
Ногоохон блогын Нараагын постонд байсан шиг ёстой л арчаагүй ээж гэж намайг хэлэх байх даа.
Эмнэлгээс гараад баахан л юм хэлж өглөө.
Хүүхэд болохоор за ээжээ гэсэн хирнээ л дороо мартчих гээд байх юм.
Одоо 2 хоноод төрсөн өдөр нь боллоо үрийн минь.
Өчигдөр хүүгээ зоддог ээжийн тухай кино үзээд баахан уймрав.
Би чинь агаагаа байнга загинадаг болсноо сүүлийн үед мэдрээд л байгаа юм.
Нэг л сүрдүүлэгч дарангуйлагч шиг санагдаад л.
Агаа шиг байж чадахгүй бол дүүг чинь эмээгийн хүүхэд болгоно нтр гээд л.
Уул нь миний төлөвлөгөөгөөр бол ах дүү 2 ойрхон биш бас хэт хол ч биш бол яг сайхан таарна гэж бодож 4 насны зөрүүтэй гаргасан юм.
Хэт ойр байхаар хоорондоо шөргөөцөлдөөд, хэт хол байхаар хөндий болчихдог юм шиг санагддаг юм.
Уул нь 1 насаар ах байсан ч ахаа гэж хэлж, хүндэлж өсвөл бие биеэндээ дэмтэй нэгнийгээ гэсэн сэтгэлтэй өснө гэж боддог юм.
Даанч тэгж хүмүүжүүлэх хэцүү юм.
Ах 5 нас хүртлээ ээж аавдаа эрхэлсэн учраас байраа тавьж өгхөд нилээн хүнд.
Гэхдээ бид маш их тайлбарласан учраас маш сайн ойлгодог миний үр.
Гэхдээ л ах ч гэлээ хүүхэд юм болохоор дороо л мартчих юм.
Дүү бол угаасаа их пээдгэр нөхөр л дөө.
Гэхдээ хэн ч байсан ахыгаа хүндлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг.
Ахад нь болохоор чи бас дүүгээ хүндлэх ёстой, ах нь илүү хайрлаж байж дүү нь хайрлах ёстойг ойлгоно гэж хэлдэг.
Хүүхэд хүмүүжүүлэх үнэхээр хэцүү юм.
Бага байхад аав ээждээ их гомддог байж билээ загинуулхаараа.
Дотроо гомдоод л, ямар намайг яаж өсч байгааг мэддэг ч биш, эгч нар л хардаг биздээ, ер нь гэр бүлд юу хамгийн чухал юм гэж ирээд л. Ажил ажил гээд л алга болчихдог юм байж гэх мэт боддог байснаа санаж байна.
Гэтэл яг тэр замаар яваад байх шиг мэдрэмж төрж байна.
Нэг өдөр хүү минь намайг шүүхээр амьдрахгүй юм сан.

1 comment:

byambaa said...

huuhed turuuleh amarhan, usguh hetsuu gej yaridag yum bile, turuuleh medeej hetsuu ch, neg udur, 2 udur, 3 udur uvdunu.

harin usguj humuujuuleh ni huuhed nasand hurtel olon jil bolno, deerees ni zuv humuujil geed l.

bi bas ohid deeree anzaaraad, hetsuug ni medreed l yavj bna. tomrood ireheeree jaahan hetsuu yum, surj shurguutsulduh ni ihseed...

za amjitl husey, bi ch bas hicheenee hehe.