Monday, March 20, 2017

Spring is coming

Зүрх өвтгөх энэ мэдрэмж зовлонтой мөртлөө сайхан санагддаг байлаа.
Гэхдээ хэтэрхий их мэдрэмтгий болгоод байх шиг санагдаж бага зэрэг зугатаадаг байв.
Гэтэл энэ хавар тэр ирэхгүй байсан нь харин ч эсэргээрээ маш хэцүү байлаа.

Тэр эргээд ирсэн. Зүрх оволзож байж ядах тэр мэдрэмж. Он цагуудаар аялах тэр л мэдрэмж.
Хавар ирэхгүй байна гэж бичээд драфтласан байсан тэр пост.
Харин өнөөдөр хаврыг утгаар нь мэдэрч сэрмээргүй байх сайхан өдөр. Өөр юу ч хамаагүй мэт зөвхөн энэ мэдрэмжийг мэдрээд орчноос тасармаар.

Жинхэнэдээ амьдрал дээр энэ мэдрэмж хэзээ надаас алга болсныг би мэднэ. Жинхнээсээ дахиж гарч ирээгүй. Тэр чигтээ явчихсан. Одоо бол төсөөлөх л мэдрэмж бий.

Тэр үед би тэрнийг үүрд явуулах гэж байгаагаа мэдэж байсан бол...........................

No comments: