Хэдэн ч удаа үзэв дээ, бөхөд дурлаад байдаггүй ч энэ хүнд би их хайртай байдаг юм.
Цаанаасаа л нэг сайхан хүн шүү. Тамирчин хүн, тамирчны дэг жаягын талаар үргэлж бодож явдаг бодолтой минь бүр ч ойр маш сайхан байлаа. Тамирчин байхдаа гаргасан алдаа, яагаад ийм болов юунаас болов гэж байнга бодлоос уяатай байдаг гэдгээ сая л анзаарлаа. Хараад л баймаар сайхан хүн дээ. Хоёр хүүгээ барилд гээд л барилдуулдаг, аавтай нь ноцолдуулдаг юм. Эрэгтэй хүүхдийг утас, тв, компьютерээс холдуулах арга бол спорт юм шүү дээ. Манай хүн өөрөө бөхөд их дуртай болохоор хүүхдүүдээ их барилдуулнаа. Нэг удаа хэлсэн тэр үгнээс нь болоод барилдуулахад нь дургүйцэхээ байсан юм. Хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх вэ, яавал найз нөхөдтэйгөө уураар биш ухаанаа харьцдаг болгох вэ гээд л ээж хүний хувьд байнга л бодно. Гэтэл манай хүн нэг удаа ярьж байна шүү, бидний багад яахав зодолддог л байсан. Гэхдээ ихэвчлэн л толгой болохдоо за чи тийм сүрхий юм бол нэг өрчихөе гээд барилддаг. Давсан хүүхэд толгой болдог байлаа шүү дээ гээд. Барилдаж байгаа хүүхдүүд аяндаа нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг, бярыг нь мэхийг нь хүлээн зөвшөөрдөг болдог юм байна лээ. Ухаантай нь хослуулаад өгхөд л болчих юм шиг.
Том хүүгээ айлын хүүхдэд зодуулж болохгүй түрүүлж зодож болохгүй гэж заана. Заримдаа хүүхэд зодвол ингэж ингэж зөрүүл гэх мэтээр ухаан мухар юм заанаа бас. Манай хүн толгой сэгсрээд бидэн шиг хүүхэддээ зодоон заадаг ээж аав байдаг болов уу гэж хэлж билээ. Тэрнээс хойш больсон. Хүүгээ олон юм яриад өдөөд байгаа хүүхдэд за чи тэгвэл надтай барилдаад ялчих тэгвэл би зөвшөөрөе гэж хэлж байгаарай гэж захидаг болсон.
Дотоод сэтгэлд боддог зүйлстэй минь миний хайртай тамирчин адил зүйл ярьж байгаад, ээж аавыгаа ярьхад нь өмөрч, хүн яаж амьдрах ёстой юм бэ гэж миний насны хүмүүс өөрөөсөө их асуудаг, амьдрал утгагүй санагдах үетэй ч таардаг энэ үед үнэхээр л сайхан нэвтрүүлэг үзлээ дээ.
Аваргадаа баярлалаа
No comments:
Post a Comment