Юманд итгэл үнэмшилтэй байх хамгийн хүчтэй зүйл гэж би боддог.
Аливаа зүйлд хир итгэл үнэмшилтэй байхаас шалтгаалж хүчтэй байж, тэр хүсэл биежиж байдаг байх гэж боддог.
За тэгхээр нэг ийм юм боллоо.
Мань чинь яахав хийдгээ хийгээд 2 жаалаа хараад, хархүүтэйгээ амьдран сууж л байгаа.
Өдий 30 гаран жил амьдрахдаа нтр :p
Тэрнээс сүүлийн 7 жил самуурсан оюун ухаантай яваад байлаа. Одоо ч цэгцрээгүй байна л даа.
Тэгэхээр бодсоор самуурсаараан суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй, гэв гэнэт л тархи руугаа цохиулаад ухаан орчихгүй бол энэ хэвээр явсаар насны намар бараг хэвийх юм байнаа гэж бодсоноор бяцхан бясалгал өөртөө хийж байгаа ухаантай юм.
Одоогоор бясалгалын зорилго бол нэгдүгээрт, гэм нүглээ наминчлах /муу хүн шүү дээ цаадах чинь/. Хоёрдугаарт, бодлоо цэгцэлж сурах.
Аягүй энгийн байгаа биз уул нь. Гэвч гэм нүглээ наминчилж, бодлоо цэгцэлнэ гэдэг бол үнэхээр хэцүү байдаг юм байна.
Өдий хүртэл хуран цугларсан бодлууд нэгээс нөгөөд шилжээд л завсар зайгүй юу ч хамаагүй бодно.
Тэгэнгүүтээ залхаад ядраад ирэнгүүт юу ч бодохгүй байж бас чадна.
Гэтэл........
Хүн хэт олон самуурсан зүйл бодох хийгээд огтоосоо юу ч бодохгүй байж болдоггүй юм байна.
Гаргалгаа нь юу гэх гээд байнаа гэхээр манай хар хүний хэлдгээр ямар ч эмх цэгц алга, ямар ч төлөвлөгөө алга гэдэгчлэн би яг тийм самуурсан сармагчин шиг хүн болохоо ойлгоод байна.
Ямар ч байсан эхлэл тавигдсан. Гэгээ татах эсэх нь савны минь хэмжээнээс л шалтгаалах байх даа тиймээ.
Блогоо бичих сайхан байна шүү :)

No comments:
Post a Comment