Tuesday, June 6, 2017

Үнэн төрх

Тэртээх он жилүүдэд аймшигтай худал хуурмаг явжээ би.
Яагаад тийм байсан юм бол гэж одоо өөрөөсөө асуухад хариу алга.
Шалтгаангүй худалч байсан хэрэг үү?
Эсвэл зүгээр залхсандаа эсвэл салмаар байсан болохоор худал хэлдэг байсан юм болов уу?
Одоо хархад хэн ч худал хэлж байгаа нь мэдээж зүйлс дээр худал хэлсэн юм шиг харагдаад байх юм.
Хүүхэд байсан юм болов уу гэтэл аль хэдийн 20 гарчихсан байж...
Надад үлдсэн ганц захиа.
Бусдыг нь яаснаа мэдэхгүй ч надад үлдсэн 10н жилийн өмнөх ганц захиаг уншаад сууж байна.
Тэр үед хүртэл бүгд дууссан байхад би тэрэнд юу гэж бичсэн болоод надад ийм хариу ирсэн юм бол.
Надад итгэсэн тэр итгэлийг хархад одоо ч ичмээр...
Т эр амлалтандаа хүрчээ. Харин би...
Надад тэгтэл их хайртайг нь бодоод чимээгүй алга болчихгүй ингэж худлаа үнэн юм яриад сууж байсан өөрийгөө хархад нээрээ л тэрний хэлдгээр би хэн гэж таахын аргагүй хүн юм даа.
Үнэн төрх чинь юу юм?
10 жилийн дараах өнөөдрийг хархад бас худал хуурмагаар дүүрэн байх болов уу? айчихлаа...

No comments: