Monday, July 9, 2012

Хурдхан орой болоосой

Өчигдөр хүүгээ аавынх нь их гэрт хонуулсан юм. Гэтэл өглөө хүүтэйгээ ярьсан чинь ээжээ намайг уучилаарай, үнсий үнсий үнсий гээд утасны цаанаас зөндөө үнсээд хаяхын. Ээж нь энд ёстой сандарлаа. Миний үрийн буруу биш шүү дээ. Ээжийгээ гомдоосноос болоод ирсэнгүй гэж бяцхан ухаандаа бодсон юм байх даа. Нялх юм шүү дээ ээжийн үр нь 3хан настай. Ээжийгээ цаг үргэлж л гайхшруулж байдаг сайхан зулзага юм байгаа шдээ. Ээж нь өнөөдөр эрт тараад хүүгийнхээ дуртай зүйлийг аваад очиж хамтдаа эрхлэлднээ. Үр минь миний амьнаас тасалсан амь минь юм шүү дээ. Ээж нь аав нь хүүдээ маааш их хайртай, үнсий үнсий үнсий

No comments: