Saturday, July 14, 2012

Где Я

Өнөөдөр гэв гэнэт яагаад ч юм би тэс өөр хүн болсон юм шиг, би би-гээрээ биш болчихсон юм шиг санагдлаа. Юунд дуртай байсан, юу хүсч мөрөөддөг байсан хийгээд өчнөөн олон зүйлсийн талаар би таг мартчихсан байх юм. Тэдгээр зүйлс хүүхэд насны дэврүүн хүсэл мөрөөдөл дур сонирхол байсан уу, эсвэл би хаа нэгтээ өөрийгөө олохгүй төөрчихөө юу? Уул нь ид нас болох 30 шүргэж яваа бүсгүй амьдарлын байдаг л нэг эргүүлэгт автаад өдөр тутмын нэг л замаар алхалж эхэлсэн хэрэг юм болов уу?

No comments: