Өглөөний мэнд хайрт блог минууу.
Өглөөхөн ирээд аймаар бичлэг уншив. Жа гэгч ламтан өөрийн хамаатнаа хэрхэн амьдаар нь өвчиж байсан талаар.
Бас л агуу аймшиг гэж тэрнийг л хэлдэг байх даа. Үгүй ээ тэгээд ямар хүн бус сэтгэл гэхээрээ өвчиж хаячихаад ээжид нь өгөх гэж байсан гэх, даанч хүү нь өвчилтийг даалгүй үхсэнд ихээ уурссан гэх. Бас арай л байгаа биз.
Хань бид 2 ойрд сэтгэлдээ жигүүр ургуулчихаад л хөөрч гүйгээд байна. Зундаа амьдрах байшингаа төлөвлөөд бараг бариад орчихлоо лдоо. Би хашаагаа төлөвлөөд сэтгэл санаа гээч нь жигүүрлээд л сайхан байна даа.
Хашаагаа нэг тиймэрхүү тороор хийнэ. Тэгээд бутлаг модоор тойруулаад хашаа хийнэ дээ. Ерөнхийдөө мод маань өөрөө хашаа болно гэсэн үг.
За тэгээд явган хүний зам, хүүхдийн тоглоомын хэсэг, сагсны шийд, 0.07 га-д юу төлөвлөж болох талаар ёстой мөрөөдөж өгч байнаа.
Битүү цэцэгжүүлээд, ёстой нэг сайхан зуслантай болноо, хос өндөр болдог том мод таринаа. Тэрэн дээрээ шувууны үүр засна гэж байгаа. За тэгээд алимны мод тарина гэж байгаа. цэцэг жимсээ бол бас таринаа тарина. За завсар олдвол жижигхээн фантам маягийн юм хийх мөрөөдөл байна. Энэ хэд минь сэтгэлд ургаад байгаа мөрөөдөл хэдий ч биелүүлхийн төлөө 10 жил 20 жил болсон ч хамаагүй эхнээс нь төлөвлөж хийнээ. Баян сайхан хангай минь, хөх мөнх тэнгэр минь ивээх бизээ.
Би нээх шүтлэгтэй биш ч гэлээ, эх дэлхий байгалиа шүтэх тал дээр нэг л өөр онцгой ханддаг юмаа.

Гадна талын цэцэгжүүлэлтээ би өөрөө янзын гоё юм хийнээ
Ийм хэсэг байвал их гоё уул нь.. Яг ийм хиймэл цөөрөмд бадамлянхуа буюу Монголоор бөлбөө цэцгийг ургуулчихвал сайханаа, шавар ихтэй газар л ургадаг юм. Гэвч цэцэглүүлж чадвал ямар гоё вэ ккк. Хөдөө нэг хүн ургуулсан байхыг би үзсэн. Үнэхээр гоё юм билээ.
За тэгээд одооноос 30 гаран наснаасаа л энийг хийж эхлээд уйгагүй байж чадвал би мөрөөдлөө бодит болгож чадна даа.

1 comment:
Зөв зөв сайн мөрөөдөөд ургуулаад байвал бүтнээ хө.
Амжилт
Post a Comment