Monday, June 10, 2013

Элий пост шөө

Үнэхээр сайхан ажлын өдрийн мэнд ;)
Би ажил дээрээ цүндийгээд л сууж байна дөө нээрээ. Таргалаад маааш гэцүү байна өө ккк.
Яг одоо чихэндээ Хайрын төсөл нэвтрүүлгийн 30+ гэр бүлгүй хүмүүсийн нэвтрүүлэг сонсож байна.
Би ч бас ханьтайгаа суухаасаа өмнө юм юмыг л үзэж туулж, харж гэр бүл болно гэхээс маш их айдаг, айдастай өөртөө итгэлгүй байлаа.
Би гэрээсээ хамгийн сүүлд хүнтэй гэрлэж байлаа. Эгч дүүс маань надаас түрүүлж тусдаа гарсан гэсэн үг. Тэгээд янз бүрийн л зүйл гарна лдаа, гэртээ ирж байгаа тохиолдол ч гардаг байлаа.
Тэр бүрийд их шаналана лдаа. Муухай ч гэхэд хаашаа юм өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулж чаддаг болоод тусдаа гарахгүй яасан юм бол гэж их боддог байлаа. Аав ээжийгээ ч зовоогоод, төрхөмдөө ирэх байсан юм бол яах гэж хүнтэй суудаг байнаа гэх мэт. Тэгсэн хирнээ өрөвдөөд, хүргэдүүддээ уур ч хүрэх шиг.
Хувийн үзэл бодол минь гэхээр бэр гуйлгаад тусдаа гарсан бол асуудлаа шийдвэрлэж чаддаг байх ёстой, асуудал байсан ч өөрөө шийдэх ёстой гэсэн бодол хар багаас минь байсан лдаа.
Өөрөө тусдаа гараад энэ бодол бага зэрэг өөрчлөгдсөн лдөө. Тэр маань цагаан зээр эмэгтэй хүн 2 нутаггүй гэсэн үгний утгыг бага зэрэг ойлгосон гэсэн үг. Урд нь энэ үгэнд их дургүй байсан бол одоо бол гарцаагүй ийм зүйл байдаг юм байна гэж бодох болсон.
Миний амьдралд төрхөмдөө буцах бодол хэзээч төрж байгаагүй ч гэлээ. Аливаа асуудлаа хошуу унжуулж аав ээждээ хэлээд байх боломжгүй болсон.
Багаасаа л ер нь аавдаа, ээждээ намайг энэ хорвоод төрүүлж өдий болтол өсгөсөнд баярлалаа, тэгээд л болоо би хэзээ ч намайг ийм тийм байлгасангүй, хүний хүүхдээс дутуу байна гэж бодох эрхгүй гэж боддог байлаа. Одоо ч тэр бодол маань хэвээр.
Би нөхөртэйгөө 25-тайдаа гэрлэсэн. Хэзээ ч оройтлоо эсвэл эртэдлээ гэж бодож байгаагүй юм байна.
Ханьтайгаа танилцах хүртлээ зөндөө л олон юмыг туулсан даа. Тэр болтол өөртөө хань болох хүнийг л хайсаар ирсэн юм байна лээ. Харин ханьтайгаа танилцаад л шууд л энэ миний нөхөр болох хүн гэж бодож билээ. Миний хань болохоор өглөө сэрэх бүрийпд хажууд минь энэ л охин сэрж байвал гоё оо гэж бодсон гэсэн. Тэгээд л найзаас миний утсыг авч залгаад л уулздаг болж байлаа.
Анхандаа муудахдаа бодно лдоо, ганц бие байхдаа сайхан байж. Хэнээс ч хамааралгүй. Буруу ч зөв ч миний л амьдрал байж гэх мэт. Харин төд удалгүй л ганц бие байсан бол гэхээс дотор арзайдаг болсон.
Саяын тэр нэвтрүүлэгт тэгж байна лдаа. Архи тамхи хэрэглэдэг эмэгтэйтэй сууж чадахгүй гээд. Тэгээд өөрийгөө бодсон чинь би архи нь ч хаашаа юм пиво уудаг. Архи, винонд бол дургүй лдээ. Сайхан айраг байвал бас уугаад суучихнаа. Тэгээд ямар азаар миний хань тийм шалгуур тавьдаггүй юм бэ гэж бодов. Тамхи бол татдаггүй ээ. Татаад байх сонирхол татсан зүйл биш. Огт уудаггүй амсдаггүй хүмүүс миний л хувьд жаахан уйтгартай санагддаг. Зарим нэг хүний хувьд энэ байдал минь дэндүү хэрэг байх лдаа. Бүү мэд юм дөө.
Хүнтэй гэр бүл болно гэдэг тэр хүнийг засч авах биш харин байгаагаар нь хайрлах юм болов уу гэж боддог юм шдээ би.
Миний анхны хайр аймаар уудаг, аймаар хүүхэмсэг за ер нь л бүтэхгүй гар байж билээ. Тэгсэн ч тэрний төлөө юугаа ч өгхөөс буцахгүй цагаа тулбал эцэг эхтэйгээ тангараг тасрахад бэлэн байснаа бодохоор одоо их айдаг юм. Ямар азаар тийм тэнэг авир гаргаагүй дээ.
Хүнтэй суухаасаа өмнө үзмээр байсан бүхнээ л үзсэн дээ. Анхны хайраасаа салаад 2 ч залуутай үерхлээ. Гэвч тэгтэл гүйнзгийрээгүй. Нэг тийм хаалт байсан лдаа. Яагаад ч юм бүтнэ гэсэн цаашдын ирээдүй харагддаггүй байсан.
Одоо би янзан бүрийн л хүнтэй харьцаж янзан бүрийн л зүйл үзчихсэн болохоор аар саар зүйлд сэтгэл санаа сатаарч, жижиг зүйлд тэнэг ааш ч гаргадаггүй.
Аа тийн, бас нэг ойлгодоггүй зүйлээ биччихэе. Ойлгодоггүй ч юу байхав, гайхдаг гэх юмуу даа.
Эрчүүд эхнэрээ охин биеээрээ өөр дээр нь ирхийг хүсдэг дээ. Минийхээр бол ёстой утгагүй хэрэг. Тэгээд гэрлээд юмуу хамт байгаад жаахан байгаад ирхээрээ сээээгс таарахгүй асуудал үүсдэг. Эхнэрээ сээгсдээ муу, идэвхи чармайлт муу гэх ч юмуу голдог эрчүүд байна. Тэгээд өнөө гэр бүлээс гадуурх харьцаа үүсэх нөхцөл бүрдээд байх шиг. Охин биеээрээ очих нэр төрийн хэрэг л байх. Гэвч, сээгс бол амьдралын чухал зүйл шүү дээ миний л хувьд. Тэгээд анхнаасаа таарах таарахгүйгээ мэдчихээд гэрлэж, цаашлаад үр хүүхдийн тухай бодвол дээр юм шиг санагддаг. Эсвэл эхнэрийнхээ анхных болсон эр хүн та эхнэрээ сээгсдээ галзуу болтол багшлах хэрэгтэй ккк. Миний эргэн тойронд байна, миний нөхөр намайг сэээгсдээ муу гээдз унтхаас цааргалаад бйанаа гээд. Юу гэсэн үг вэ нээрээ. Би ч юм хэлдэггүй юугаа ч хэлхэв. Хоорондоо учраа олжил таараа. Гэхдээ л авч суусан эхнэртээ тийм байсан ч тэгж хэлнэ гэдэг гүй ээ мөн сонин оо гэж.
Зааа заа хадуураад л юм юмыг хамж шимээд л сайхан элийрлээ дээ би нээрээ.

3 comments:

Тэмээчин бүсгүй said...

Хөөрхөн л бичлэг байна ш дээ

mongolbusgui said...

Sex-dee taaruu gd tsaargaldag nuhur harin dawarchihsn nuhur we? uuruu zaagd uguhud yaadiin, hmm.

Unknown said...

харин ч өөрийн бодлоо эхнээс нь гоёор, аажмаар урсгаад л цэгцтэй гоё бичсэн байшд.