Tuesday, January 19, 2016

:(

Сүүлийн хэд хоног яагаад байгаа учраа олохоо байчихав.
Бас л төөрч орхих шиг.
Ажлаа таслаж үзэв.
Гэсэн ч юу ч хийсэнгүй.
Унтая гээд нойр хүрэхгүй болохоор нь хөнжилдөө шургаж хүчээр унтав.
Эрч хүч гэдэг зүйл хаашаа алга болчихсон юм бол.
Миний насанд бөөн бөөн эрч хүч л баймаар санагдах юм.
Гэтэл ингэж аясын салхинд хийсч явах ч гэж дээ.
Ажлаа ч хийж чадахгүй байна.
Энэ л хамгийн том асуудал байна дөө.
Хөвгүүд өвөөгийнх рүүгээ явсан. Маргааш очиж авна даа.
Манай хүн хөдөө явчихсан.
Гавын ганцаарханаа ингээд гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй өдрийг барлаа.
Амьдралд байнгын ямар нэг өдөөлт байж хүн урагшаа харж амьдардаг бололтой.
Мэдээж миний амьдралын зорилго тодорхой. Яаж амьдрах минь ч тодорхой.
Гэхдээ л заримдаа ийм хачин болчих юм.
Гуниж гутраад байгаа ч юмгүй, зүгээр л нэг ийм хачин болчих юм. Ийм үедээ юу хийхээ мэддэг болчихвол сайхан сан. Найзуудтайгаа уулзлаа, ганцаараа байж үзлээ, гадуур гарлаа, ном уншлаа, ажлаа таслаж гэртээ өдөржин орноосоо босолгүй байж үзлээ. Аль нь эм болсонгүй. 

No comments: