Tuesday, February 16, 2016

Буузны хэрэгтэн

Буузны хэрэгтэн болов оо хөөрхий.
Хадмууд цагаан сарын дараа танай бууз гээд ууттай бууз өгсөн юм.
Гэртээ хариад аваад орох гэтэл нөхөр минь би машинаа тавьчихаад авч ороё гээд буруудав аа хөөрхий.
Би орж ирэнгүүтээ ядраад шууд унтаад өгсөн. Бас манай хүний юманд яс ханддаг найдвартай занд найдсаны буруутан би болов оо.
Манай хүн тэгсэн тэгнээ, олон хавар нэгэндээ гэж энэ дээ гээд өөрийгөө өмөөрөөд авав.
Өглөө гэнэт цочиж сэрээд яанаа энэ буузаа далд хийсэн л байгаа даа бодоод, за баталгаатай хүн шүү дээ гэж бодсон хирнээ эргээд унтаж чаддаггүй ээ.
Тэгээд босоод үзтэл харин ууттай чигээрээ коридорт байж байдаг байна шүү.
Хичнээн их уур хүрсэн хирнээ өөрийгөө бас буруутгаастай.
Тэгээд өнөөхөө үзтэл ихэнх нь гайгүй шүү. Бас гэхдээ нилээд нь наалдчиж, салгаж ялгаж хөлдөөж аваад нэг юм санаа амрав.
Яаж зүгээр байхав гээд нөхөртөө хэлсээн бас ккк.
Гэтэл өнөө өглөө хэрэг мандав шүү.
Яасан ийсэн гэхээр, хадмууд агааг минь сургуульд хүргэж өгнө гээд манайд ирж. Хоол хийж өгөх гээд бидний хэрэг илрээд аав айхтар ууртай над руу залгаж загинав аа.
Хүү чинь хэргийн эзээн гэж хэлмээр байвч таг дуугүй л байлаа. Гомдолтой юм шиг хирнээ өөрийгөө буруутгасан хэвээр.
За яахав тэгж байтал учир нь олдох биз.
Нөхөртөө хэргээ хүлээ гэж бичсэн хирнээ, за за чи юу ч битгий хэлээ гээд эргэж буцав. Хов зөөдөг бэр болмооргүй л байна шдээ бас тиймээ. Үнэн хэзээд үнэн л байдаг хойно гомдох ч юу байхав дээ.

5 comments:

БМР said...

өө таны буруу бишээ нөхрийн буруу ккк
өөрийгөө битгий буруутга өө, өөр хүмүүс угаасаа буруутгахаас хойш :P

би said...

ккк баярлалаа, нөхөртөө гомдоллохдоо юу гэсэн гэхээр, чи өөрөө хийгээгүй болохоор ач холбогдол өгөөгүй юм байна л даа. өөрөө хийсэн бол чи орж ирэнгүүтээ л хөргөгчинд хийх хүн гэсэн дугарахгүй л байна лээ. уул нь миний гараа гаргаж хийсэн бууз юм байгаан

БМР said...

хэхэ өөрийнхөө бурууг уг нь мэдээд лбайгаа юм байна, "миний буруу" гээд хэлчихвэл л бид нарын санаа амарчихна шдээ тэ уг нь

би said...

Өө цаадуул чинь гүрийнэ шдээ. Анх бүр юун бууз гэсэн гээд л бод.
За чи худлаа хэлж байхаар ядаж гаргахаа мартчиж гэсэн бол яахав дээ гэсэн чинь чимээгүй болсоон яахав бас ккк

БМР said...

хахаха шал дэмий юман дээр гүрийж байх юмаа