Tuesday, February 16, 2016

Зүүд

Миний жаалхан агаа урд шөнө хар дарлаа гээд өрөөнд ороод ирэв. Дүүгээ өвдөөд гэж зүүдэлж гэнэ.
Хүүгээ өрөвдөөд хамтдаа 2 талдаа 2 хүүгээ хэвтүүлээд унтав шдээ.
Болдог бол хүүхдүүдийнхээ зүүдэнд орж хамгаалах юм сан.
Амьдрал эрээнтэй бараантай байхад зүүд ядаж мөрөөдлөөр дүүрэн сайхан байвал гоё байхгүй юу тэ гэхгүй юу ккк
Гэхдээ би зүүдэнд ач холбогдол их өгнөө бас.
Намар хүүгийнхээ цэцэрлэгийн тухай, нөхрийнхөө шинэ ажилд орж чадах тухай гээд л жинхэнэ бодитой зүүднүүд байна байна. Энгийн байдаг л нэг зүүднүүд цаанаасаа л зүүд юм чинь дээ гэж бодох мөртлөө биелдэг зүүднүүд цаанаа л нэг өөр байдаг.
Сүнс чөтгөр зүүдлэх, үхэж үрэгдэж зүүдлэх зүүднүүдээс хамгийн муухай нь эргэн тойрны хүн үхэж үрэгдэж зүүдлэгдэх байдаг. Өөрийгөө үхсэн байхыг хараад ч надад цочирдох мэдрэмж огт төрөөгүй хирнээ тиймэрхүү зүүд хамгийн муухай нь байдаг.
Заримдаа зүүдэндээ бодноо бас. Энэ хүн чинь аль хэзээний өнгөрчихсөн шүү дээ гээд л хараад л ажаад л.
Амьд ахуйдаа ямар байсан яг тэр төрхөөрөө зүүдэнд орно. Тиймэрхүү зүүднээс ер айхгүй.
Нээрээ зүүдний аялал хийдэг хүмүүсийн тухай унших их сонирхолтой байдаг.
Хийж үзмээр санагдах хирнээ айдсаа давж чадаагүй байгаа учраас гэж хойш тавинаа бас.
Зүүдний дайрлага бас жаахан тиймхэн байдаг. Хүүхэд байхад бүр ч муухай санагддаг байсан. Харин том болоод айхаа больсон. Аль болох өөрийгөө чөлөөлөх гэж оролдоно.
Нөхрөөсөө тэгж үзсэн үү гэж асуусан чинь ерөөсөө үзээгүй гэсэн. Эрэгтэй хүмүүс бага өртдөг байж магадгүй юм.
Төрсний дараах эмэгтэйчүүд ихэнх нь өртөж үзсэн байдаг юм байна лээ. Хүмүүс түмэн янзаар л тайлбарладаг. Би бол бүгдийг нь сонирхон уншигч.
Зүүд өнгөгүй байдаг гэж нэг хүн ярьж билээ.
Харин би нэг удаа гарцаа байхгүй ув улаан туфльтэй сүнсэнд чирүүлсэн юм даа. Эсвэл улаан гэж бодсон болохоор улаан санагдсан юм болов уу ккк.
Аавынхаасаа гараад лифтнээс буусан өөдөөс улаан туфльтэй хүүхэн татаад зугатаад гүйх гэсэн чинь бүдэрч унаад, хөлнөөс лифт рүү чирч орох гээд л амь тэмцээд л сүртэй зүүд байсан шүү. Энэ мэтчилэн жаахан байхад фантаз ихтэй зүүд их байсан бол одоо биелэж байгаа зүүднүүдээ их тод нүдээр харсан юм шиг бодно. 

4 comments:

БМР said...

зүүдний дайрлага гэж яадаг юм бол? би дандаа фантаз зүүдэлнээ, миний зүүд харин өнгөтэй байдаг шд. Нүүр ном дээрээ зүүдээ бичихээр юу үзэхээрээ ийм юм зүүдэлдэг байнаа гээд байдаг юм ккк

Зүүдний аялал яаж хийдэг юм? хэхэ

би said...

Ммм сүнсэнд даруулаад гэх мэт ярьдаг даа.
Зүүдний аялал гэж астрал аялалыг хэлж байгаа юмаа. Гөүгөү дээр люсиддрийм билүү дээ тиймэрхүү нэртэй блог байдаг даа. Би тэгжугаад оруулая

би said...

http://luciddream.blog.gogo.mn/index.html
Ийм нэртэй блог байдаг шүү. Нүүр номд групүүд байдаг л юм билээ

БМР said...

би саяхан нэг удаа хар дарах гэх нь ч хаашаа юм сэрэх гэхээр сэрж чадахгүй, нүд нээгдэхгүй, гар хөл хөдлөхгүй хэцүү байсан шд нээрээ. Бусад хүмүүс сүнс сүүдэр харахаар тэгдэг гэсэн. Гэтэл би өмнөх өдөр нь байрнаасаа гарна гээд байрны эзэндээ хэлчихсэн байсан чинь, намайг байгаа гэж мэдэхгүй хүнд өрөө үзүүлэх гээд хүн дагуулаад ороод ирлээ гэж зүүдлээд хэхэ.. Босоод өөрийгөө байгаа гэдгийг харуулах гэсэн чинь чадахгүй байсан шд шал балай