Saturday, May 21, 2016

Хагас амралтын өдрийн мэнд ээ

Нүүр ном дээр Паанан зохиолч ЧинСүхийн талбай гэж бичсэнийг хараад яагаад юм надад нэг их таатай санагдаж билээ.
Эрх тэгш байдалд дуртай болохоор тэр юм болов уу гэсэн ккк.
ЧинСүхийн талбайгаар эргэлдээд ганц 2 үнэхээр авмаар байсан номоо авав.
Найзтайгаа явсан тул тухтай ч эргэлдсэнгүй бас хармаанд буй хэддээ захирагдаад хоцорлоо. Тэнд банжигын блогчид бас харагдана. Шагж гэлэнгийн ном уул нь байна лээ. Би гэвч авая гэж яагаад ч юм бүү мэд бодогдсонгүй.
Ингээд ажил дээрээ ирлээ.
Өнөөдөр ангийн найзын хүүгийн сэвлэгний найранд очисоон бас. Жилдээ 3 тийм найранд очсон байхад хамаг цээр алга болдог гэж сонссон юмсан. Одоо нэг оччихвол өнөөх чинь цав цагаахан болчих ч юм шиг санагдаад байх юм.

No comments: